Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Ажил » Ажиллах зөвшөөрлийн сунгалт

Ажиллах зөвшөөрлийн сунгалт

Гадаад иргэний ажиллах зөвшөөрлийн сунгалт

 Ажиллах зөвшөөрлөө сунгуулах тухай өргөдлийг хэдийд өгөх

Гадаадын иргэн харъяа хөдөлмөрийн албанд олгогдсон ажиллах зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хамгийн эрт 3 сар, хамгийн орой 30 хоногийн өмнө хүсэж болно. Ажиллах зөвшөөрлийн сунгагдах нөхцөл нь мөн тэр ажиллуулагч дээр ажиллах явдал болно. Ажиллах зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл нь ажиллах зөвшөөрөл олгох тухай өргөдөлтэй адил зүйлүүд агуулна. Өргөдөлд зөвхөн гадаад иргэнийг цаашид ажиллуулах тухай ажиллуулагчийн мэдэгдлийг хавсаргана (ажиллах зөвшөөрөл сунгуулах өргөдлийн загварыг эндээс татах).

Ажиллах зөвшөөрлийг сунгах нөхцлүүд
 
Ажиллах зөвшөөрлийг зөвхөн хөдөлмөрийн зах дээрх байдлыг харгалзан сунгаж болно. Хөдөлмөрийн алба нь гадаадын иргэний ажиллах зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг шийдвэрлэхдээ тухайн өгөгдсөн үеийн үед тэр үеийг хүртэл гадаадын иргэн ажиллаж ирсэн тэр ажилд тохиромжтой байх ажиллахаар бүртгүүлэгч байгаа эсэхийг харгалзана.
 
Албан хураамж
 
Албан хураамжийн тухай хуультай уялдан гадаад иргэний ажиллах зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргах нь 250 кронтой тэнцэх албан хураамж төлнө (položka 9 písm.d / přílohy-аас үзэх);
 
Чех улсын нутаг дэвсгэр дэх дараагийн ажил
 
Гадаад иргэний өөрийнх нь ажиллуулагчид ажиллах зөвшөөрлийн сунгалт хэрэгжих нөхцөл нь хөдөлмөрийн албанаас ажиллах зөвшөөрөл олгогдох болон гадаадын ба хязгаарын цагдаагийн харъяа байгууллагаас Чех улсын нутаг дэвсгэрт оршин суух зөвшөөрөл олгогдох явдал болно.
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The person responsible for complete information: Mgr. Petra Boušková, odbor realizace služeb zaměstnanosti. Dotazy vyřizuje: tel. 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв