Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Ажил » Гадаад иргэний хийх алхмууд
Гадаад иргэний хийх алхмууд
Чех улсын нутаг дэвсгэрт ажиллахаа хэрэгжүүлэхэд гадаадын иргэний хийх алхмууд
Үйл ажиллагаанд оролцогч хэн вэ
Захиргааны үйл ажиллагаанд оролцогч нь Чех улсын нутаг дэвсгэрт ирэхээсээ өмнө харъяа хөдөлмөрийн албанд ажил эрхлэх зөвшөөрөл олгох тухай өргөдөл гаргаж буй гадаад иргэн болно. Үйл ажиллагаанд ажиллуулагч болон бичгээр үйлдсэн бүрэн хэмжээний итгэмжлэлээр итгэмжлэгдсэн өөр төлөөлөгчөөр төлөөлүүлсэн байж болно.
Ажиллахад зөвшөөрөл олгох тухай өргөдөл
Өргөдөл нь доорхи зүйлсийг агуулна
- гадаад иргэний үндсэн мэдээллүүд (нэр, овог, тухайн тохиолдолд нэр, ба овог, иргэний харъяалал, регистрийн дугаар эсвэл төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, регистрийн дугаар олгогдоогүй бол төрсөн он, сар, өдөр, оршин суугаа хаяг),
- байнга оршин суудаг ба шуудан хүлээж авах хаяг,
- паспортын дугаар ба олгосон байгууллагын нэр,
- цаашид ажиллах газрын тухай мэдээллүүд (нэр, оршдог газар, таних дугаар),
- ажлын төрөл,
- ажил хийгдэх газар ба хугацаа,
- ажил гүйцэтгэхэд шаардлагатай бусад мэдээллүүд (өргөдлийн загвар эндээс татах)
Өргөдлийн хавсралтууд
- гадаад иргэний үндсэн мэдээллүүдийг харуулсан паспортын хуудасны хуулбар;
- гадаад иргэнийг ажиллуулна гэсэн дотоодын ажиллуулагчийн мэдэгдэл (мэдэгдлийн загвар эндээс татах);
- Чех улсын нутаг дэвсгэрт ажиллах мэргэжлийг эзэмшсэн талаархи бичиг баримтын баталгаажуулсан хуулбар (үнэмлэх, аттестат, дээд сургууль төгсгөсөн тухай диплом, г.м.);
- гадаадын иргэний эрүүл мэндийн байдлын талаархи нэг сараас хуучингүй хугацаатай эмнэлгийн тодорхойлолт
- эрхлэх ажлын шинж чанараас хамаарч байгаа ба энэ тухай батлагдахад нь Парламент зөвшөөрөл олгосон олон улсын гэрээний тогтоолд заагдсан бол бусад бичиг баримтууд.
Гадаад хэл дээрх хавсралтуудыг эх хэлбэрээр нь эсвэл тэдний баталгаажуулсан хуулбаруудыг чех хэл дээр орчуулагдсан албаны баталгаажсан орчуулгуудтай нь бүрдүүлж өгнө
Албан хураамж
Албан хураамжийн тухай хуультай уялдан гадаадын иргэн ажиллахад зөвшөөрөл олгоход өргөдөл гаргах нь 500 кронтой тэнцэх албан хураамж төлнө (položka 9 písm. c/ přílohy-аас үзэх).
Ажиллах зөвшөөрөл
Гадаадаас ажиллагсад элсүүлж авахад зөвшөөрөл олгох үндсэн нөхцөл нь тухайн сул ажлын орон тоонд хөдөлмөрийн зах дээрх шаардагдах мэргэжил, хөдөлмөрийн хүч дутмаг байгаа эсвэл өөрөөр нөхөж чадахгүй байгаа шалтгаан болно. Энэхүү зөвшөөрлийг олгох хөдөлмөрийн алба нь гадаад иргэний ажиллах газрын харъяа хөдөлмөрийн алба байна. Тус зөвшөөрлийг олгох хөдөлмөрийн алба нь гадаадын иргэний ажил гүйцэтгэх харъяа нутаг дэвсгэрээр хамрагдана.
Ажиллах зөвшөөрөл нь
- гадаадын иргэний тухай мэдээллүүд, ажил гүйцэтгэгдэх газар, ажлын төрөл, гадаад иргэнийг ажиллуулагчийн тухай мэдээллүүд, зөвшөөрөл олгогдож байгаа хугацаа, ба ажиллахад зайлшгүй шаардлагатай бусад мэдээллүүдийг агуулна;
- бусдад шилжүүлж болдоггүй ба тогтоосон хугацаагаар олгогддог, хамгийн урт хугацаа нэг жил; гадаадын иргэн ажиллах тухай зөвшөөрөл олгоход өргөдөл давтан гаргаж бас болдог;
- улирлын чанартай ажилладаг ажиллагсдад хуанлийн жилд зөвшөөрөл олгох хугацааны хамгийн урт нь зургаан сар байх ба ажил хоорондын зай нь хамгийн багаар зургаан сар болсон тохиолдолд зөвшөөрөл дахин олгож болдог;
- зөвхөн шийдвэрт заагдсан ажиллуулагч дээр ажиллахад л хүчинтэй; энэ нь ажлын төрөл болон ажил хийгдэх газарт мөн адил хамаарна. Тус ажиллах зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусахаас өмнө зөвшөөрөлд заагдсан зарим нэг нөхцөлд өөрчлөлт гарахаар бол гадаадын иргэн харъяа хөдөлмөрийн албанд ажиллах тухай зөвшөөрөл шинээр олгох тухай өргөдөл гаргах ёстой;
- Чех улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэний гүйцэтгэх ажил хөдөлмөрийн хуулийн агуулгаар бүх хууль хөдөлмөрийн харьцааг шаардах болно, эдгээр нь хөдөлмөрийн харьцаа, хоёрдогч ажил, хийгдэх ажил болон хийгдэх үйл ажиллагааны тухай гэрээ, энэ нь хөдөлмөрийн харьцаа зэрэгцсэн нөхцөлд байсан ч.
Чех улсын нутаг дэвсгэрт ажиллах нь
Гадаадын иргэн ажиллахад олгосон хүчинтэй зөвшөөрөл болон ажил эрхлэх зорилгоор олгогдсон хүчинтэй визтэй тохиолдолд Чех улсын нутаг дэвсгэрт ажил эрхэлж болно.
|
The person responsible for complete information: Mgr. Petra Boušková, odbor realizace služeb zaměstnanosti. Dotazy vyřizuje: tel. 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz
|
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















