Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Ажил » Онцгой тохиолдлууд
Онцгой тохиолдлууд
Гадаадын иргэнийг ажиллуулахад зөвшөөрөл олгох онцгой тохиолдлууд
Хөдөлмөрийн зах дээрх байдлыг харгалзан ажиллахад олгох зөвшөөрөл
Хөдөлмөрийн зах дээрх байдлыг (ажилуулагч гадаадаас ажиллагсад элсүүлэх зөвшөөрөл хөдөлмөрийн албанаас авсан байх ёстой) харгалзан хэрэв нэгж ажлын хооронд хамгийн багаар зургаан сар өнгөрсөн бол гадаадын иргэнд улирлын чанартай ажиллах зөвшөөрөл олгоно.
Хөдөлмөрийн зах дээрх байдлыг үл харгалзан ажиллахад олгох зөвшөөрөл
Хөдөлмөрийн зах дээрх байдлыг (ажилуулагч гадаадаас ажиллагсад элсүүлэх зөвшөөрөл хөдөлмөрийн албанаас авсан байх шаардлагагүй) харгалзан доорхи гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгоно
- Чех улсын нутаг дэвсгэрт дээд сургуулийн, сурганы, академийн ажилтан хэлбэрээр системтэй боловсролын үйл ажиллагаа эсвэл эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа болон эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний, шинэ бүтээл санаачлах ажилтан;
- ажил мэргэжлийн буюу сонгосон тодорхой ажил дээр ур чадвар сайжрулах (мэргэжил дээшлүүлэх) зорилгоор хязгаарлагдсан хугацаатай ажиллаж байгаа, ингэхдээ хамгийн ихээр нэг жилээс илүүгүй; энэ хугацаа сунгагдаж болно, тэгэхдээ хамгийн ихээр Чех улсын хүчинтэй хууль тогтоомжуудын дагуу тухайн мэргэжлийг эзэмшихэд шаардагдах хугацаагаар;
- Чех улс оролцдог сургуулиуд хоорондын буюу залуучуудад зориулагдсан программын хүрээн дэх солилцоонд хугацаагаар хязгаарлагдсан болон тохиолдлын чанартай ажил эрхлэгч 26 хүртлэх насны;
- Чех улсад бүртгэлтэй сүм эсвэл Чех улсад бүртгэлтэй шашны нийгэмлэгийн тэргүүн
- түүний тухай батлагдахад нь Парламент зөвшөөрөл олгосон олон улсын гэрээний тогтоолд заагдсан болон Чех улс түүнийг дагаж мөрдөх ёстой;
- тэвчин байлгах зорилгоор виз олгогдсон мөн тус зорилгоор удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгогдсон эсвэл
- дүрвэгсдийн статус олгуулахаар өргөдөл гаргагч буюу тус зорилгоор тэвчин байлгах виз олгогдсон, хамгийн эрт дүрвэгсдийн статус олгуулахаар өргөдөл гаргасан өдрөөс 12 сарын хугацаа өнгөрсний дараа
- Чех улсын нутаг дэвсгэрт албан тушаалд сонгогдсон эсвэл томилогдсоны үндсэн дээр ажил эрхлэх; ийм тохиолдолд ажиллуулагч сонгуулиар эсвэл томилолтоор ажлын орон тоо болохыг бичгээр хавсаргана;
Гадаадын иргэдийг ажиллуулах онцлог шинж чанартай тохиолдлууд
Ердийн үүрэг даалгавар биелүүлэх
Хамтрагч, статустай байгууллага, статустай байгууллагын гишүүн эсвэл худалдааны пүүсийн өөр байгууллагын, нэгдлийн гишүүн, статустай болон өөр байгууллагын гишүүний ердийн үүрэг даалгавар биелүүлэхийг хангахыг ажил эрхлэлтийн хүчинтэй зөвшөөрөлтэй байх мөн ажил эрхлэхэд тооцно.
Пүүс эсвэл нэгдэл нь юуны түрүүнд сул ажлын байрыг мэдэгдэх ёстой. Хэрэв түүнийг өөрөөр бүрдүүлж болохгүй байвал хөдөлмөрийн алба гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл олгоно. Ажиллуулах зөвшөөрлийн өргөдлөө пүүс, нэгдэл нь тусгай маягтанд ирүүлнэ (өргөдлийн загвар эндээс татах). Үүний зэрэгцээ худалдааны пүүс эсвэл нэгдэл нь хамтрагч эсвэл нэгдлийн гишүүний хангах ердийн үйл ажиллагааны шинж чанарыг хөдөлмөрийн албанд ирүүлнэ (маягтын загвар татах). Ажиллах зөвшөөрөл нь үүрэг даалгаавар биелүүлэхэд олгогдохоос бус пүүс, нэгдлийн удирдлагатай холбоотой ажилд биш болно.
Аж ахуйн нэгж болон хувь этгээдийн ажиллагаанаас үүдэн гарах ердийн үүрэг даалгавар гэдэг нь үйлдвэрлэл эсвэл ижил ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж болон хувь этгээдиййн тэр ажиллагаанд зориулсан байранд эсвэл тэдний ажиллагаа явагдаж байдаг өөрийн нэртэй буюу хариуцлага хүлээдэг газар явагдахыг хэлнэ.
Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд хэн хамаарахгүй вэ
Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд доорхи гадаадын иргэн хамаарахгүй
- лицензийн эрхийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй;
- Чех улсын нутаг дэвсгэрт оюутан солилцооны сургалт ба дээд сургууль шинээр төгсөгчид, тэгэхдээ энэ үйл ажиллагаа нь доорхи нөхцлүүдэд явагдаж байгаа бол:
- солилцооны сургалтын зорилго боловсрол бол, насан туршынх ч орно,
- тухай ажил нь тэр боловсролын хэсэг бол,
- Чех улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг хүлээж авсан нь түүний ажлаас үүдээгүй бол, энэхүү хүлээж авах нь гадаадын илгээгч байгууллагын гэрээнд үндэслэгдсэн (стипенди эсвэл сангийн хэлбэрээр), харин ажлын гэрээ эсвэл ганцаарчлан Чех улсад оршдог аж ахуйн нэгж, хувь этгээдтэй хөдөлмөрийн гэрээ биш бол.
Дээрх нөхцлүүдийг Чех улсын нутаг дэвсгэрт гадаад иргэний илгээгдсэн гэрээ (олон улсын сургалтын хамтын ажиллагааны тухай)-гээр нотолж болно.
Хэдийд ажиллахад зөвшөөрөл олгож болдоггүй вэ
Доорхи гадаадын иргэнд ажиллахад зөвшөөрөл олгож болохгүй
- Чех улсад дүрвэгсдийн статус олгох тухай өргөдөл гаргасан, ингэхдээ дүрвэгсдийн статус олгох тухай өргөдөл гаргасан өдрөөс 12 сарын хугацаанд эсвэл
- ажил эрхлэх тухай хуулийн ажиллах зөвшөөрөл олгох хуулинд заагдсан шаардлагуудын аль нэгийг хангаагүй.
Хэдийд ажиллах зөвшөөрөл шаардлагагүй вэ
Доорхи гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл шаардлагагүй
a) Чех улсын нутаг дэвсгэрт дүрвэгсдийн статус олгогдсон;
b) Чех улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух зөвшөөрөлтэй;
c) Чех улсын нутаг дэвсгэрт суудаг дипломат элч, консулын алба болон Чех улсын нутаг дэвсгэрт оршдог батлагдахад Парламент зөвшөөрөл олгосон олон улсын гэрээний тогтоолд тусгагдсан ба Чех улс түүнийг дагаж мөрдөх ёстой, харилцан баталгаатай олон улсын засгийн засгийн газрын байгууллагын ажилтны гэр бүлийн гишүүн;
d) бол
- жүжигчин,
- сурганы ажилтан,
- дээд сургулийн академийн ажилтан,
- шинжлэх ухааны уулзалтанд оролцогч шинжлэх ухааны ажилтан,
- 26 хүртлэх насны сурагч буюу оюутан,
- тамирчин,
- Чех улсад бараа түгээх, үйлчилгээ үзүүлэхийг хангаж яваа хүн эсвэл
- худалдааны гэрээний дагуу суурилуулах ажил гүйцэтгэж яваа ба бараа түгээж яваа, мөн баталгаат болон засварын ажил гүйцэтгэж яваа
ба түүний Чех улсын нутаг дэвсгэрт байх нь дараалсан хуанлийн 7 хоног ба хуанлийн жилд нийтдээ 30 хоногоос хэтрэхгүй ;
e) батлагдахад нь Парламент зөвшөөрөл олгосон олон улсын гэрээний дагуу Чех улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа болон Чех улс түүнийг дагаж мөрдөх ёстой;
f) аврах багийн гишүүн буюу олон улсын харицан гэрээний үндсэн дээр осол, нийтийн гамшгийн уршгийг арилгахад болон энэрэнгүй тусламж үзүүлж яваа;
g) олон улсын нийтийн тээвэрт ажилладаг, ингэхдээ Чех улсын нутаг дэвсгэрт ажил үүрэг гүйцэтгэхэд гадаадын өөрийн ажиллуулагчаар илгээгдсэн;
h) хэвлэл мэдээллийн ажлын хүрээнд итгэмжлэгдсэн;
i) илгээж байгаа орны тусгай хуулийн дагуу зэвсэгт хүчний эсвэл энгийн ажилтан;
j) сургууль, сургуулийн өмнөх болон сургалтын газрын сүлжээнд хамрагдсан сургууль, сургалтын газруудад ирээдүйн мэргэжилд бэлтгэх явцад ажил үүрэг гүйцэтгэж байгаа;
k) Европын Холбооны өөр нэгэн гишүүн оронд оршдог ажиллуулагчийн үйлчилгээг үзүүлэхээр Чех улсын нутаг дэвсгэрт илгээгдсэн.
Хэрэв заалт a)-аас заалт e) хүртлэх, j) ба k)-д заагдсан гадаадын иргэн ажилд орвол эдгээр хүмүүсийг ажил үүрэг гүйцэтгэхэд гэрээний дагуу илгээсэн ажиллуулагч, аж ахуйн нэгж болон хувь этгээд нь энэ тухай харъяа хөдөлмөрийн албанд их орой гэхэд ажил үүрэг гүйцэтгэж эхлэх өдөр мэдэгдэх ёстой. (мэдээллийн маягтыг эндээс татах).
|
The person responsible for complete information: Mgr. Petra Boušková, odbor realizace služeb zaměstnanosti. Dotazy vyřizuje: tel. 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz
|
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















