Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Ажил » Утгуудын зааг

Утгуудын зааг

Үндсэн утгуудын зааг

Ажиллуулах


Ажилллуулах нь ажиллуулагчийн зааврын дагуу түүний тогтоосон зориулалтын газар заагдсан хугацаанд урьдчилан тохирсон урамшуулаар үйл ажиллагаа гүйцэтгэх ажиллагч ба ажиллуулагчийн уялдаа бүхий харьцааны хэлбэр болно.

Дотоодын ажиллуулагч

Дотоодын ажиллуулагч нь хууль хөдөлмөрийн харьцаанд хүмүүсийг ажиллуулах аж ахуйн нэгж, хувь этгээд юм. Энэ үүднээс ажиллуулагч чех пүүс, гадаадын хөрөнгө оруулалттай чех пүүс эсвэл гадаадын ажиллуулагчийн зохион байгуулах нэгж байх нь шийдвэрлэх зүйл биш болно.
Энэ үйл ажиллагааг хөгжүүлэх нөхцөл нь худалдааны регистр эсвэл хуулиар заагдсан өөр регистр, харъяа жагсаалт эсвэл Чех улсын холбогдох албаны/байгууллагаас тогтоосон бүртгэлд бүтргүүлсэн байх явдал болно. Хэрэв Чех улсад бизнес эрхэлдэггүй гадаадын аж ахуйн нэгж эсвэл хувь этгээд бол түүний худалдааны регистрт бүртгэлд бүртгүүлэх нь зайлшгүй нөхцөл болно.
Худалдааны регистрт зайлшгүй бүртгүүлсэн байх нь Европын Холбооны (цаашид зөвхөн „EU“) гишүүн орнуудын буюу Европын хамтын бүсийн (цаашид зөвхөн „EHP“) орнуудын иргэний харъяалалтай хувь этгээдэд хамаарахгүй болно. Эдгээр хувь этгээд нь чех хувь этгээдийн адил хуулийн ангилалд багтана. Өөрөө бизнес эрхэлдэггүй атлаа өөрийн хэрэгцээнд хувь хүн ажиллуулж буй хувь хэтгээд бас дотоодын ажиллуулагчид тооцогдоно.
 
Гадаадын ажиллуулагч

Ажил эрхлэлтийн тухай хууль тогтоомжуудтай уялдуулан гадаадын ажиллуулагч гэдэг нь Чех улсын нутаг дэвсгэрээс гадна оршдог Чех улсад байнга бизнес эрхэлдэггүй, дотоодын аж ахуйн нэгж болон хувь этгээдтэй байгуулсан худалдааны болон өөр гэрээг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн ажиллагсдыг Чех улс руу илгээж буй аж ахуйн нэгж болон хувь этгээд болно. Илгээж буй ажиллагсад нь энэхүү гадаадын ажиллуулагчтай хууль хөдөлмөрийн харьцаатай байх ба Чех улс руу илгээгдсэн ажлаа гүйцэтгэсний дараа ажиллуулагчийн оршдог газар руу буцаж явна. Ажиллагсад илгээхтэй холбоотой арга хэмжээг гадаадын ажиллуулагчаар гадаад иргэн илгээгдсэн аж ахуйн нэгж, хувь этгээд хариуцна.
 
Гадаадын иргэн

Ажил эрхлэлтийн тухай хуулийн үүднээс гадаад иргэн гэдэг нь Чех улсын иргэн биш, EU/EHP ба Швейцари улсын иргэн биш, мөн түүний гэр бүлийн гишүүн биш хувь хүн болно. Иргэний харъяалалгүй хүн мөн гадаадын иргэн болно. Чех улсын нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд ажил эрхлэлтйн тухай хуулийн үүднээс Чех улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад иргэншил шаардахаар заагдсан зарим мэргэжлээс бусад ажил сонгоход Чех улсын иргэдтэй тэгш эрхтэй эдлэнэ. Тусгай хуулийн дагуу түр хамгаалалтанд байгаа иргэдийг мөн адил авч үзнэ.
 
Харъяа хөдөлмөрийн алба

Гадаадаас ажиллагсад элсүүлэх ба гадаадын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгохыг шийдвэрлэх хөдөлмөрийн алба нь түүний харъяа нутаг дэвсгэрт ажил эрхлэлт явагдах хөдөлмөрийн алба (цаашид зөвхөн „ÚP“) болно.
 
 
 
 
 

The person responsible for complete information: Mgr. Petra Boušková, odbor realizace služeb zaměstnanosti. Dotazy vyřizuje: tel. 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz

 

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв