Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Хууль дүрэм » Зөрчлүүд ба авагдах арга хэмжээнүүд
Зөрчлүүд ба авагдах арга хэмжээнүүд
21. Тахиа сарын 2010 | үзсэн хүний тоо: 253
Зөрчлүүд ба авагдах арга хэмжэнүүд
Гадаадын иргэн нь, хэрвээ ажил эрхлэх зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаад, ийм зөвшөөрөл хэрэгтэй байхад нь буюу олгогдсон ажил эрхлэх зөвшөөрөлтэй харшлах ажил эрхлэж байвал, үүгээрээ зөрчил үйлдэж, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу түүнд 10 000 крон хүртэл хэмжээтэйгээр торгууль оногдуулж болно.
Хувь этгээд нь, гадаадын иргэнд хууль бусаар ажиллах боломж олгосон байвал, үүгээрээ зөрчил үйлдэж, ажил эрхлэх тухай хуулийн дагуу 5 000 000 крон хүртэл хэмжээтэйгээр торгууль оногдуулж болно.
Хувь этгээд нь хэрвээ ажил эрхлэх тухай хуулийн дагуу мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байвал буюу энэ хуулинд тогтоосон бүртгэл хийхгүй байвал, зөрчил үйлдэнэ. Энэ зөрчлийн төлөө 500 000 крон хүртэл хэмжээтэйгээр торгууль оногдуулж болно.
Аж ахуйн нэгж нь, хэрвээ гадаадын иргэнд хууль бусаар ажиллах боломж олгосон байвал, захиргааны зөрчил үйлдэж, түүнд ажил эрхлэх тухай хуулийн дагуу 2 000 000 крон хүртэл хэмжээтэйгээр торгууль оногдуулна.
Аж ахуйн нэгж буюу хувиараа бизнес эрхлэж байгаа хувь хүн нь, хэрвээ ажил эрхлэх тухай хуулийн дагуу мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй байвал буюу энэ хуульд тогтоосон бүртгэл хийхгүй байвал, захиргааны зөрчил үйлдэнэ. Энэ захиргааны зөрчлийн төлөө 500 000 крон хүртэл хэмжээтэйгээр торгууль оногдуулна.
Аж ахуйн нэгж буюу хувь хүнд оногдуулах торгуулийн хэмжээ тогтооход захиргааны зөрчлийн ноцтой хүнд байхыг нь харгалзана.
Захиргааны зөрчилнүүдийг ажил эрхлэх тухай хуулийн дагуу нэгдүгээр шатанд нь хууль бусаар ажил эрхлэж байсан газрын харъяа хөдөлмөрийн алба нь авч хэлэлцэнэ.
Торгуулийг харъяа газар нутгийн татварын алба нь хураах ба нэхэмжлэх эрхтэй.
Энэ хуудасны мэдээлэл бүрэн бүтэн байхыг хариуцаж байгаа хүн: Магистр Петра Боушкова, ажил эрхлэх албаныг биелүүлэх салбар. Асуултыг хариуцах утас: утас 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















