Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Эрүүл мэнд, эмнэлэг » Чех улсийн эрүүл мэндийн даатгал
Чех улсийн эрүүл мэндийн даатгал
A) Нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгал- үүнд дараах хүмүүс хамрагдана: Чех улсын иргэн,урт хугацааны оршин суух эрхтэй, гадаад иргэд болон ажилчид. B) Гэрээт эрүүл мэндийн даатгал - бусад гадаад иргэд буюу хувиараа даатгуулах хүмүүс хамрагдана.
Чех улс дахь эрүүл мэндийн даатгал
- A) Нийтийн эрүүл мэндийн даатгал- үүнд дараах хүмүүс хамрагдана: Чех улсын иргэн, байнгын оршин суух эрхтэй гадаад иргэд болон гадаадын ажилчид
- B) Гэрээт эрүүл мэндийн даатгал - бусад гадаад иргэд буюу хувиараа даатгуулах хүмүүс хамрагдана
A)Нийтийн эрүүл мэндийн даатгалд хэн хамрагдах вэ?
1)Байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэд
Чех улсын эрүүл мэндийн хуулийн дагуу хүн бүр эрүүл мэндийн даатгалаар даатгалуух үүрэгтэй. ЧУ-ын нутаг дэвсгэрт байнгын оршин суух зөвшөөрлтэйгөөр амьдарч буй гадаадын иргэд даатгалуулах үүрэгтэй.
Байнгын оршин суух зөвшөөрлийг авахаар материалаа өгсөн гадаадын иргэд, тухайн зөвшөөрөл авснаас хойш 8 хонгийн дотор эрүүл мэндийн даатгалын газaрт эсвэл түүний салбаруудад оршин суух зөвшөөрлийнхөө өөрчтлөлтийн тухай мэдэгдэж бүртгүүлэх ёстой.
Хэрвээ өөр ямар нэгэн эрүүл мэндийн даатгалын компанийг сонгоогүй тохиолдолд, та эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу автоматаар VZP(„нийтийн эрүүл мэндийн даатгал“ компанид)-д даатгуулна.
2)Гадаадын иргэд ба ажилчид нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах
Зөвхөн Чех улсын нутаг дэвсгэрт байрладаг үйлдвэр,аж ахуйн нэгжид ажиллаж буй байнгын оршин суух зөвшөөрөл аваагүй гадаад ажилчид нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг.
Чухал зүйл байдаг нь Чех улсын нийтийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 48/1997-заалтын 3.2-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу эрүүл мэндийн даатгал олгох нөхцөлийг хангасан хөдөлмөр эрхэлдэг гадаад иргэд нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагданa. Ажил олгогчид Чех ажилчидын ажилд орох болон гарах үед эрүүл мэндийн даатгалын газарт мэдэгдэгтэй адилхан байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдээс бусад, гадаад ажилчидын ажилд орох, ажлаас гарах үед эрүүл мэндийн даатгaлын газарт байнга мэдэгдэх үүрэгтэй.
Ийм төрлийн эрүүл мэндийн даатгалаар даатгуулагчид ногоон өнгийн карттай байдаг.
Ажил олгогч гадаад ажилчидыг даатгалд хамрагдуулаагүй нөхцөлд эрүүгийн хариуцлага хүлээж болно. Ажил олгогч xуулийн заалтыг зөрчин таны даатгалыг таны өмнөөс төлөөгүй тохиолдолд танд цагдаагийн газар эсвэл VZP (ЧУ-ын нийтийн эрүүл мэндийн даатгалын газар) туслалцаа үзүүлнэ.
Ажил олгогч ажилчны эрүүл мэндийн даатглыг төлөөгүй нөхцөлд?
Ажил олгогч өөрийн ажилчины эрүүл мэндийн даатгaлыг төлөөгүй (эсвэл ажилд орсон өдрөөс тодохой хугацааны дараа даатгалд бүртгүүлж болон даатгалыг төлж эхлэсэн) нөхцөлд эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу даатгалын компани тухайн ажил олгогчоос нийт төлөх ёстой төлбөр, торгуулийг нэхэх естой!
Олон гадаад иргэд, тэдний эрүүл мэндийн даатгалд огтхон ч анхаардгүй зуучлагчдаар дамжуулан ажилладаг.Гадаад aжилчин бүр өөрийн эрүүл мэндийн даатгалын талаар даатгалын газраас ажил олгогч даатгалд хамргадсан эсэхийг асууж лавлах эрхтэй.
Онцгой нөхцөл:
Нийтийн эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд онцгой нөхцөл байдаг нь нийтийн даатгалын систэмд хамрагдах гадаадын иргэд, Жишээ нь:цагаач иргэд, тэдний хүүхдүүд, түр хамгааллын эрхийг үндэслэн тус улсад оршин суугаа гадаадын иргэд, тус улсад түр хугацаагаар оршин суух болзолт визтэй иргэд, мөн байнгын оршин суух зөршөөрлтэй гадаад иргэд хүүхэдээ төрсөнөөс хойш хуулинд заасан хугацааны дотор хүүхэддээ оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ба хүсэлт гаргаснаас шийдвэр гарах хүртлэx хугацаанд хүүхэд нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Энэ онцгой нөхцөлийн тухай илүү тодорхой мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд танд өгнө.
Бусад бүх гадаад иргэд гэрээт даатгалаар Чех улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгалын байгууллагуудаар даатгуулах ёстой.
B)Гэрээт эрүүл мэндийн даатгалд хэн хамрагдах бэ?
Нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах үндэслэлгүй (хуулийн 48/1997 3.2-р заалтанд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу) гадаадын иргэд зарим даатгалын газарт гэрээт даатгалаар даатгуулах боломж байдаг.
Гадаадын иргэд Чех улсын нутаг дэвсгэрт даатгалуулах үүрэгтэй, хэрвээ та ямар нэг хуулийн бүлэгт хамрагдвал заавал гэрээт эрүүл мэндийн даатгалаар даатгуулах ба энэ нь зөвхөн гэнэтийн ослын эсвэл хариуцлагын даатгал байж болохгүй харин даатгалын газар эмчилгээний зардалд хамгийн багадаа 30 000 евро төлдөг даатгал байх ёстой!
Xүн эрүүл мэндийн даатгалыг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх зөвшөөрөл авах эсвэл оршин суух зөвшөөрлөө сунгуулахын тулд худалдаж авдаггүй гагцхүү учирч болох аюулаас өөрийгөө хамгаалах үүднээс авдаг.
Чех улсын иргэд гадаадруу зорчихдоо даатгуулдаг зөвхөн хуулинд заасны дагуу биш харин шаардлагатай нөхцөл дэхь эмчилгээнд зориулан даатгуулдаг, энэ нь ЧУ-д гадаадын иргэд даатгуулдагтай ижил зүйл юм.
Гадаадын иргэд Чех улсийн нутаг дэвсгэрт нэвтэрхээсээ өмнө эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай!
Гадаадын иргэдийн оршин суух тухай хуулийн дагуу гадаадын иргэн хилээр нэвтрэх үедээ гэнэтийн ослын, гэнэт өвдсөн эмчилгээний төлбөр, тухайн иргэний пасспортыг олгосон улс эсвэл өөр оршин суух зөвшөөрөлтэй улсад хүргэх зардалыг төлөх боломжтой хамгийн багадаа 30 000 еврогийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн баримтыг шалгуулах үүрэгтэй.
Даатгал нь зөвхөн гэнэтийн ослын эсвэл хариуцлагын байж болохгүй харин даатгалын газар эмчилгээний зардалд хамгийн багадаа 30 000 евро төлдөг даатгал байх ёстой!
Xүн эрүүл мэндийн даатгалыг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх зөвшөөрөл авах эсвэл оршин суух зөвшөөрлөө сунгуулахын тулд худалдаж авдаггүй гагцхүү учирч болох аюулаас өөрийгөө хамгаалах үүднээс авдаг. Чех улсын иргэд гадаадруу зорчихдоо даатгуулдаг, зөвхөн хуулинд заасны дагуу биш харин шаардлагатай тохиолдолд эмчилгээ, асаргаанд зориулан даатгуулдаг, энэ нь ЧУ-д гадаадын иргэд даатгуулдагтай ижил зүйл юм.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















