Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Бүх дэлхийн эдийн засгийн хямралаас болж ажилгүй болсон хүний тоо Чех улсад эрс нэмэгдэж байна.

Бүх дэлхийн эдийн засгийн хямралаас болж ажилгүй болсон хүний тоо Чех улсад эрс нэмэгдэж байна.

27. Үхэр сарын 2009 | үзсэн хүний тоо: 2705

Чех улсын эдийн засаг гадаад ажилчдыг баяртайгаар угтаж байсан бөгөөд эдгээр ажилчид Чехэд ажил хийгээд ашиг олж чадаж байсан үе нь эдийн засгийн хямралтай давхцаж байна.

Бүх дэлхийн эдийн засгийн хямралаас болж ажилгүй болсон хүний тоо Чех улсад эрс нэмэгдэж байна. Чех улсын эдийн засаг гадаад ажилчдыг баяртайгаар угтаж байсан бөгөөд эдгээр ажилчид Чехэд ажил хийгээд ашиг олж чадаж байсан үе нь эдийн засгийн хямралтай давхцаж байна. Чех улсад сүүлийн хэдэн сарын дотор ажилгүй болсон олон ажилчдын дотор монгол улсын иргэд ч бий. Сүүлийн үеийн барагцаалсан тоогоор БНЧУ-д ажилгүй, заримдаа гэр орон ч үгүй болсон 700 орчим монгол хүн бий. Чех улсад Монголоос ажиллахаар ирсэн хүмүүсийн хүндрэлтэй байдал, энэ байдлыг яаж шийдвэрлэх ба монголын иргэд дахин ийм хoхиролтой байдалд орохоос яаж сэргийлэх тухай бид БНЧУ-д суугаа Монгол улсын элчин сайд, ноён Очирын Энхтөртэй ярилцав.

 

Монгол улсын иргэд ойрын үед элчин сайдын яам, консулын газарт гол ямар асуудлаар ханддаг вэ?

 

Бид, өдөр тутмын консулын албан ажиллагаагаас гадна Чехийн албан газрууд – цагдаагийн газар, эрүүл мэндийн байгуулгатай - хамтран ажиллаж, зарим хувь хүний асуудлыг шийдвэрлэдэг. Ойрын үед, ажилаа алдсан, амьдрах байргүй болсон эсвэл Чех найз нөхөд буюу урьд ажиллаж байсан үйлдвэрийн тусламжаар түр хугацааны байранд амьдардаг иргэд бидэнтэй холбоо барьдаг нь улам их болж байна. Байдал хүндрэхтэй хамт эдийн засгийн хямралаас шалтгаалан, асуудалтай болсон хүний тоо харамсалтай нь нэмэгдэж байна. Бид өөрсдөө юу болж байгааг тодорхой мэдэх санаатай Монголын иргэд хамгийн их төвлөрсөн газарт очдог. Жишээ нь, консул, хатагтай Цогтын Нямсүрэн Бланско хотод очиж хотын засгийн газрын удирдагчидтай уулзсан. Би өөрөө Брно хот дахь аймгийн тамгын газарт очиж, бас Плзень хотод очиж манай иргэдэд туслах боломжийн тухай хотын төлөөлөгчидтэй ярилцлаа. Плзень орчимын нутаг бол Чех улсад гадаадын хүн хамгийн их төвлөрсөн газар юм. Плзень хотод манай улсын дөрвөн зуун тавь орчим иргэд байна, тэдний дотроос тавь орчим хүн одоо ажилгүй байна. Энэ хүмүүс одоохондоо цалингүй чөлөө авч, цааш нь юу болохыг хүлээж байна.

 

Чех улс бол Европын хэмжээнд сүүлийн жилүүдэд монголчууд хамгийн их хандсан улс юм. Одоо Чех нутагт хэдэн монгол хүн байгаа вэ? Эдийн засгийн хямралын үед тэдний ирээдүй ямар болох бол?

 

Одоогийн байдлаар манай иргэн нэг түм гаруй хүн энд байна. Монголчууд Чех улсад зөвхөн сайн цалингийн төлөө ирсэн биш, бас Чех Монголын харилцааны олон жилийн уламжлалыг бодож бас ч Чехийн ажилын виз олох харьцангуй хялбар болохоор ирж байна. Миний бодоход, сүүлийн хэдэн жилийн хугацаанд монгол ажилчид танай нийгэм, эдийн засгийн салшгүй нэг хэсэг болсон байна. Сүүлийн үед тэд, Чех улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, баялаг бүтээхэд оролцож, Чех улсын амьдралын түвшинг дээшлүүлэхэд туслаж байсан. Харин одоогийн эдийн засгийн байдлыг бодож үзэхэд, ганц Чехэд биш, ерөнхий ирээдүйн төлөв манай иргэдийн хувьд таагүй болж ирлээ. Харамсалтай. Таамаглахад Чех улсад одоо 700 орчим монгол хүн ажилгүй болоод энэ тоо цаашаа бас нэмэгдэх бололтой. Одоо бид хурдан бөгөөд хоорондоо сайн зохицуулсан арга хэмжээ авах хэрэгтэй. Чех улсын албан газрууд үүнийг ойлгож миний мэдсэнээр, гадаад ажилчдад түүнчлэн бас монгол ажилчдад туслах арга хэмжээ явуулахаар завдаж байна.

Чех улсын засгийн газарын энэ онцгой байдлыг хурдан шийдвэрлэх санаачлагад би баяртай байна.

 

Чех улсын Дотоод яамны барагцаалснаар 2009 оны анхны 3 сард 12 000 орчим гадаад хүн ажилгүй болно. Энэ жилийн хоёрдугаар улирлын сүүлээр 68 000 гадаад хүн ажилгүй болох байх. Та Чех улсын энэ байдлын талаархи хандлагын тухай ямар бодолтой байгаа бол?

 

Чех улс гадаад иргэдийн хувьд хариуцлагаа мэдэж байна гэдэгт би итгэж байна. Танай улсын иргэд болон албан газрууд одоо, хямрал ба тогтворгүй байдлын үед, гадаад ажилчдыг санаа зовохгүйгээр зайлуулж болох ачаалал гэж үзэхгүй байгааг ойлгоод би баяртай байна. Манай иргэд, сайн цалин, амьдрал ба ажлын сайн нөхцөл, чех хүмүүсийн найрсаг хандлагыг горилж замын холыг хол гэлгүй Чехэд хүрэлцэн ирсэн. Чехийн үйлдвэрт гадаад ажилчид хэрэгтэй байсан үед эдгээр үйлдвэр, зуучлалын компанууд ч тэр сайн нөхцөлийг амлаж байсан. Нийгэм хангамжийн болон виз гэх мэтийн олон асуудалд шууд оролцож, уян хатанаар хандах боломжийг одоогийн хууль тогтоомжууд олгохгүй байна гэж би яамны албан хаагч нараас соносдог. Монголд ч, Чехад ч иймэрхүү байдлын туршлага байхгүй болохоор үнэхээр тийм байж болно. Ямар ч гэсэн хэцүү байдалд орсон хүмүүст туслах зорилготой ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ шаардагдаж байна. Нийгмийн ёроолд унаж, хууль бусын байдалд орж, тэр тусмаа гэмт хэргийн орчинд орохыг хүсэхгүй гэдэгт бид Чехийн албан газруудтай санаа нэгтэй байна. Харамсалтай нь хямралын үед ийм боломж гарахыг бид үгүйсгэж чадахгүй. Хэцүү үед монгол ажилчдыг халахгүй, бага цагаар ч гэсэн ажилуулсаар байгаа Чехын үйлдвэрийн газруудад би талархалаа илэрхийлж байна. Зарим үйлдвэр бүүр байраар  хангаж, эсвэл манай ажилчдад түр хугацааны ажил олж өгч тусалсан юм.

 

Чех улсын Дотоод яамнаас санаачилсан гадаад ажилчдыг нутагт нь буцаах хөтөлбөрийн тухай Та юу боддог вэ?

 

Манай зарим иргэний хувьд гэртээ харих нь зөв сайн шийдвэр гэж би бодож байна. Гэтэл, Монгол улс бол ардчилсан улс, Монголын иргэн бүр чөлөөтэйгөөр амьдрах ба ажиллах газраа сонгож болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бид иргэдээ харих ёстой гэж албадахгүй, сайн дураар л буцаж болно. Тийм учраас тусламжийг зөвхөн буцаах хөтөлбөрөөр хязгаарлалгүй, бас ажилгүй болсон ч гэртээ харихыг хүсэхгүй, эсвэл харих боломжгүй гадаад хүмүүсийг анхаарвал зүгээр. Чех дахь монголчуудын нийгэмлэгүүд өөрсдөө ч бас ажилгүй нутаг нэгтэндээ туслах боломж хайж байна. Харамсалтай нь тэр тийм хялбар биш. Монголчуудын ихэнх нь чех хэлээр ойлголцож чадахгүй нь үүний нэг шалтгаан болно. Жишээ нь ажилаа алдсан ажилчидын төлөө хэдэн сарын хэлний буюу мэрэгжилийн сургалт зохион байгуулах санаа надад их таалагдлаа. Тэгэх юм бол монголчуудын бичиг баримт хуулийн дагуу байх бөгөөд өөрсдөө мэрэгжилээ дээшлүүлж болох юм.

 

Өнөө үед Чех улсад гадаад ажилчдыг ирүүлэхийг эрс хязгаарлах тухай ярилцаж байна. Дотоод яам, урт хугацааны виз олгохыг хязгаарлах ба зуучлалын агентлагуудын нөхцөл болзолыг чангалах санаатай байгаа тухай Та юу гэж бодож байна вэ?

 

Одоо Чех улсад гадаадаас ажилчдыг нэмж ирүүлэхгүй байх нь чухал. Тийм учраас Монголд хүмүүс Чех дахь нөхцөл ба ажилын зах зээлийн тухай үнэн мэдээлэл авах хэрэгтэй. Ганц урт хугацааны виз олгохыг хязгаарлах нь миний бодоход энэ байдлыг шийдвэрлэж чадахгүй. Зуучлалын агентурын хувьд хэлбэл, Чехын албан газрууд тэдгээрийг одоогийн байдлын гол буруутан  гэж үзэж байхыг би ажигласан. Тэдгээр агентур бол энэ зохион байгуулалтын хамгийн муу хэсэг нь мөн боловч бүх юмыг тэдэнрүү чихэж болохгүй. Цаашид бол агентурын нөхцөл болзол чангарвал тустай байх, гэтэл өнөөгийн байдал түүгээр бүрмөсөн шийдвэрлэгдэхгүй.

 

Чехийн үйлдвэрүүд ажилчдаа бөөнөөр нь халж байх энэ үед ажил олох магадлал үгүй шахуу байна. Чехэд ажилаар ирэх бодолтой  байгаа монголчуудад Та юу зөвлөх вэ?

 

Ямар ч байсан одоо байзнах хэрэгтэй. Азаа туршилтгүй. Чехийн үйлдвэрүүд ажилчидаа халж байна, ажилын шинэ байр байхгүй, эдийн засгийн байдал тогтворгүй бөгөөд энэ байдал цаашид улам хүнд болох магадлал ихтэй байна. Ойрын хугацаанд Чехэд ирэх хэрэггүй. Тэгэвч хүн бүр байдлыг өөрөө л ухаалаг шинжиж өөрөө шийдэх ёстой. Одоогийн эдийн засгийн байдлаас гадна бас ерөнхий нөхцөлийг бодох хэрэгтэй. Зорьсон улсынхаа тухай найдвартай сурвалжаас аль болох олон мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Тухайн газар нутгийн ерөнхий байдал, иргэний эрх үүрэгийг таниж хэл мэдэх нь зайлшгүй чухал. Жишээлбэл хэл мэдэхгүйгээр гадаад улсад очих нь маш осолтой. Хямралын үед улам ч тийм байна. Хэл мэдэхгүй гадаад хүн асуудалтай байдалд учраа олох нь хэцүү, бусад хүнээс хамааралтай бөгөөд олон дахин эмзэг болно.

 

Та ажилгүй болсон иргэддээ ямар үг хэлүүлмээр байна?

 

Сүүлийн үед бид олон монголчуудтай уулзаж асуудлын нь тухай ярилцав. Одоо бид ч гэсэн, Чехын засгийн газар ч гэсэн тэднийг зүгээр орхихгүй гэж хэлүүлмээр байна. Өдөр тутам бид хувь хүний асуудалд тусладаг. Манай иргэд бол хаягдсан хүмүүс биш, бид хамтын хүчээр туслахыг хичээж байна, цаашид ч хичээнэ. Гол нь, одоо Монголоос хүн шинээр ирэхгүй байх нь тун чухал байна. Одоо ч түгшүүртэй байдалд орлоо. Өнөө үед бол энд байгаа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй нь мэдээж, тэд нар маань  тийм ч цөөн биш.   

  

 

 

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie