Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг хангахгүй эсвэл нэгэнт олгосон байнгын оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл:
Байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг хангахгүй эсвэл нэгэнт олгосон байнгын оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл:
байнгын оршин суух зөвшөөрөл авах зорилгоор хуурамчаар гэрлэсэн, (гэрлэсний дараа хүүхэд төрүүлсэн эсвэл цуцлах боломжгүйгээр өөрийн асрамжинд хүүхэд авсан тохиолдолд хамаарахгүй, хуурамч эсвэл өөрчлөгдсөн бичиг баримтыг үндэслэн байнгын оршин суух зөвшөөрөл олгосон
- байнгын оршин суух зөвшөөрөл авах зорилгоор хуурамчаар гэрлэсэн (гэрлэсний дараа хүүхэд төрүүлсэн эсвэл цуцлах боломжгүйгээр өөрийн асрамжинд хүүхэд авсан тохиолдолд хамаарахгүй)
- хуурамч эсвэл өөрчлөгдсөн бичиг баримтыг үндэслэн байнгын оршин суух зөвшөөрөл олгосон
- 6 жилээс дээш хугацаанд гадаад улсад амьдарсан,
- нийгмийн хэв журам, бусдын эрх чөлөөг нэг бус удаа ноцтойгоор зөрчсөн эсвэл үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хэмээсэн үндэслэлээр хэрэгт холбогдсон,
- БНЧех Улсад хүүхэд төрүүлсэн тохиолдолд хүүхдийнхээ нэрийн өмнөөс төрсөн өдрөөс нь эхлэн 60 хоногийн дотор байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлт гаргаагүй,
- БНЧех Улсын шүүх гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн хэмээн үзэж 3 жилээс доошгүй хорих ял эдлэх тухай хүчин төгөлдөр болсон шийдвэр гаргасан,
- хуулиар заасан бүх бичиг баримтыг бүрдүүлээгүй байх.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















