Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Байнгын оршин суух зөвшөөрлийн төрөл зүйл

Байнгын оршин суух зөвшөөрлийн төрөл зүйл

БНЧех Улсад тасралтгүй амьдрасан болзолгүйгээр байнгын оршин суух зөвшөөрөл олгох тухай,


БНЧех Улсад тасралтгүй амьдрасан болзолгүйгээр байнгын оршин суух зөвшөөрөл олгох тухай

Энэ төрлийн байнгын оршин суух зөвшөөрөл дараахь тохиолдолд олгохыг хүсч болно  Үүнд,  

  • уг оршин суух зөвшөөрлийг хүмүүнлэгийн шалтгаанаар олгохыг хүсэх, ялангуяа  

  • хүсэлт гаргагч нь орогнох эрх олгохыг хүссэн этгээдийн эхнэр эсвэл нөхөр нь байх ба орогнох эрх олгохыг хүссэн этгээдүүд тус улсад орж ирхээсээ өмнө гэрлэсэн,

  •  хүсэлт гаргагч нь орогнох эрх олгохыг хүссэн этгээдийн насанд хүрээгүй эсвэл уг этгээдээс бүрэн хамааралтай хүүхэд байх бөгөөд өөрөө орогнох эрх олгохыг хүсэлт гаргаагүй, эс бөгөөс хүсэлт гаргагч урьд нь БНЧех Улсын иргэн байсан,

  • өөр онцгой шалтгаанаар оршин суух эрх олгохыг хүсэх,

  • хүсэлт гаргагч тус улсад оршин суух явдал нь БНЧех Улсын ашиг сонирхолд нийцэж байх

  • хүсэлт гаргагч нь тус улсад байнга оршин суух зөвшөөрөл аваад амьдарч буй гадаадын иргэний 18 нас хүрээгүй эсвэл оюутан зэрэг өөрийгөө тэжээх чадваргүй насанд хүрсэн хүүхэд болох бөгөөд хүсэлт гаргасан шалтгаан нь тэдний гэр бүлээрээ хамтдаа амьдрах сонирхол болно,  

  • хүсэлт гаргагч нь Европын Холбооны гишүүн бус орнуудад сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд хүндээр өвчилсөн зэрэг хүндэтгэх шалтгаангүйгээр амьдарч урьд нь авсан байнгын оршин суух зөвшөөрлөө хүчингүй болгосон бөгөөд энэ тухай холбогдох газрын шийдвэр гарснаас хойш 3 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ төрлийн байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүсч болно

Байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гадаад улсад суугаа БНЧех Улсын төлөөлөгчийн газарт гаргана. Хуульд онцгойлон заасан тохиолдолд буюу хүмүүнлэгийн эсвэл онцгой шалтгаанаар хүсэлт гаргаж байгаа тохиолдолдДотоод хэргийн яамны Цагаачлал, шилжин суурьшилтын бодлогын газарт гаргана. 

Хэрэв та БНЧех Улсад хүүхэд төрүүлсэн, тус улсад байнгын оршин суух зөвшөөрөл аваад амьдарч буй хүүхдийнхээ хууль ёсны асран хамгаалагчийн хувьд хүүхдээ төрсөн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор өөрийнхөө оршин сууж буй бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст хандан хүүхэддээ байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлт гаргах үүрэгтэй.

Хүсэлт гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал:

  • бөглөсөн маягт

  • гадаад паспорт

  • 2 хувь цээж зураг

  • эрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ эсвэл тус улсад оршин суух зорилгыг батлах баримт эсвэл  төрөл садангийн холбоог нотлох өөр баримт зэрэг тус улсад оршин суух зорилгыг батлах баримт, тус улсад тасралтгүй 5 жил амьдарч байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн хүнд хамаарахгүй.

  • тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт

  • гэр бүлийн гишүүд хамт амьдрах зорилгоос бусад тохиолдолд хүүхдийг тус улсад амьдрахад нь татгалзаагүй эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигчийн батлах баримт

  • хүмүүнлэгийн шалтгаанаар байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн этгээд сэжиг бүхий тохиолдолд холбогдох байгууллагын шаардлагаар ноцтой өвчингүй болохыг нотолсон эмчийн тодорхойлолт нэмж бүрдүүлэх ёстой 

Орогнох эрх олгохыг хүссэн ажиллагаа дуусаад

БНЧех Улсад тасралтгүй амьдрасан болзолтойгоор байнгын оршин суух зөвшөөрөл олгох тухай

Давж заалдсан гомдлыг хэлэлцсэн ажиллагааг нийлүүлэн олон улсын хамгаалал олгох асуудал 2-оос доошгүй жил үргэлжилсэн хийгээд тус улсад сүүлийн 4 жил тасралтгүй оршин сууж байгаа тохиолдолд байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж болно

Уг хүсэлтийг дараахь тохиолдолд гаргаж болно

  • хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй байвал,  

  • хүсэлт гаргагч өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй байвал,  

  • хүсэлт гаргагч 65-аас дээш насны ганц бие хүн байвал,

  •  хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй хүн эсвэл удаан хугацааны эрүүл мэндийн таагүй байдлаас шалтгаалан өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй хүний эцэг эсвэл эх байвал,

  • холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу 18 нас хүрээгүй хүн эсвэл удаан хугацааны эрүүл мэндийн таагүй байдлаас шалтгаалан өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй этгээд хүсэлт гаргагчийн асрамжинд байх зэрэг тохиолдолд хүсэлт гаргаж болно.

Тус улсад 90 хоногоос дээш хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авч амьдарсан эсвэл орогнох эрх олгох тухай ажиллагаа, дээд шүүхэд давж заалдах ажиллагаа явагдаж байсан зэрэг хугацаа нь тус улсад тасралтгүй оршин суусан хугацаанд тооцогдох бөгөөд ийм тохиолдолд сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд орогнох эрх олгох тухай ажиллагаа явагдсан байх ёстой. (Жишээ нь, та хөдөлмөр эрхлэх зорилгоор олгосон визээр БНЧех Улсад 3 жил ажиллаж амьдарч байгаад уг визний хугацаа дуусаад 3 хоног өнгөрөхөд олон улсын хамгаалал олгохыг хүссэн бөгөөд энэ ажиллагаа 2 жил явагдсан. Хэрэв энэ ажиллагаа зөвхөн нэг жил хагас явагдаж дууссан бол дээрхи болзлыг хангаагүй гэсэн үг.

!!! Тус улсад дээр дурдсан хугацаанд тасралтгүй оршин суусан болзлыг хангахын тулд олон улсын хамгаалал буюу өөрөөр хэлбэл орогнох эрх олгохыг хүсэх хүсэлтээ удаан хугацааны виз эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 7 хоногийн дотор гаргах шаардлагатай.!!

Хүндэтгэн үзэх шалтгаанаар тус улсад дээр дурдсан хугацаанд тасралтгүй оршин суух болзлыг хангахаас чөлөөлж болно.

Хүсэлтийг тухайн ажиллагаа хүчин төгөлдөр шийдвэрээр дууссан ажиллагаа дууссан өдрөөс эхлэн 2 сарын дотор гаргах шаардлагатай.

Хүсэлт гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал:

  • гадаад паспорт

  • 2 хувь цээж зураг

  • ял шийтгэлийн тодорхойлолт, 15-аас доош насны гадаадын иргэдэд хамаарахгүй

  • тус улсад байрлах газрын тодорхойлолт

  • гэр бүлийн гишүүд хамт амьдрах зорилгоос бусад тохиолдолд хүүхдийг тус улсад амьдрахад нь татгалзаагүй эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигчийн батлах баримт

  • хүсэлт

Хүсэлтийг Прага хотод оршиж буй БНЧех Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлал, шилжин суурьшилтын бодлогын газарт гаргана.

БНЧех Улсад тасралтгүй амьдрасан болзолтойгоор байнгын оршин суух зөвшөөрөл олгох тухай

90 хоногоос дээш хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрөл эсвэл Орогнолын тухай хуулийн дагуу олгосон нэмэлт хамгаалал авсан хүн тус улсад 5 жил тасралтгүй оршин суусан болзлыг хангасан тохиолдолд энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгохыг хүсэх эрхтэй.     

Ажил олгогч, гадаад улсын хуулийн этгээд эсвэл хувиараа аж ахуй эрхлэж буй хувь хүний даалгаснаар тус улсад албан томилолтоор ирж ажилласан хугацаа тус улсад тасралтгүй оршин суусан хугацаанд тооцогдохгүй. Мөн тус улсаас гарах бүрдээ 6 сараас дээш хугацаагаар явах, тус улсад байгаагүй хугацаа нийт 10 сараас хэтэрсэн тохиолдолд тус улсад тасралтгүй оршин суусан хугацаанд тооцогдохгүй. Мөн түүнчлэн дундаа тасралтгүй 12 сараас хэтрээгүй хугацаатай гадаад улсад албан томилолтоор явсан хугацаа ч  тус улсад тасралтгүй оршин суусан хугацаанд тооцогдохгүй болно.

Тус улсаас гарч явсан нэг үе нь дундаа тасралтгүйгээр 12 сараас хэтрээгүй, сургуульд суралцах, хүнд өвчин зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тохиолдсон бол тус улсад тасралтгүй оршин суусан гэж үзэх бөгөөд үүнийг хүсэлт гаргах үедээ зохих баримтаар нотлоно. Тус улсад байгаагүй энэ хугацаа нь 5 жилийн хугацаанд тооцогдохгүй болно.

Харин тус улсад сургуульд суралцах зорилгоор амьдарсан хугацааны тал нь тус улсад оршин суусан нийт хугацаанд оруулан тооцно.  

Хүндэтгэн үзэх шалтгаанаар удаан хугацаагаар гадаад улсад амьдарч байвал байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг тухайн улсад суугаа БНЧех Улсын төлөөлөгчийн газарт гаргаж болох бөгөөд БНЧех Улсад оршин сууж буй тохиолдолд  оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэстгаргана.

Хүсэлт гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал:

  • гадаад паспорт

  • 2 хувь цээж зураг

  • гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ эсвэл тус улсад оршин суух зорилгыг батлах баримт эсвэл  төрөл садангийн холбоог нотлох өөр баримт зэрэг тус улсад оршин суух зорилгыг батлах баримт. Тус улсад тасралтгүй 5 жил амьдарч байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн хүнд хамаарахгүй

  • тус улсад байнга оршин суухад шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа (Холбогдох байгууллагын шийдвэрээр өөр хүний асрамжинд байгаа 18 нас хүрсэн хүн энэ баталгаа бүрдүүлэх шаардлагагүй.)

  • БНЧех Улсын ял шийтгэлийн тодорхойлолтоос гадна аль улсын иргэн болох эсвэл аль улсад байнга оршин суудаг тэр улсаас олгосон, мөн сүүлийн гурван жил 6 сараас доошгүй хугацаанд тасралтгүй амьдарч байсан бүх улс орноос гаргасан ял шийтгэлийн тодорхойлолт буюу гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг батлах баримт. Холбогдох аль нэгэн улс нь баримт гаргаж өгөөгүй тохиолдолд түүнийг батламж бичгээр орлуулж болно. Энэ заалт 15-аас доош насныханд хамаарахгүй

  • тус улсад байрлах газрын тодорхойлолт

  •  гэр бүлийн гишүүд хамт амьдрах зорилгоос бусад тохиолдолд хүүхдийг тус улсад амьдрахад нь татгалзаагүй эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч эсвэл харгалзан дэмжигчийн батлах баримт

  • шаардлагатай хэлний мэдлэгийг батлах баримт (2009.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie