Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » БНЧех Улсад байнгын оршин суух зөвшөөрөл

БНЧех Улсад байнгын оршин суух зөвшөөрөл

Гадаадын иргэн тус улсад дараахь тохиолдолд байнга оршин сууж болно


Гадаадын иргэн тус улсад дараахь тохиолдолд байнга оршин сууж болно.

Үүнд,

  • оршин суух зөвшөөрөлийн дагуу
  • гадаадын иргэнийг БНЧех Улсад байнга оршин суудаг хүний асрамжинд эсвэл тус улсад оршиж буй асрамжийн газарт асруулах тухай төрийн байгууллагын шийдвэрийн дагуу тус улсад байнга оршин сууж болно.  
 

3.1 Байнгын оршин суух зөвшөөрөлтэй тус улсад байнга оршин суух

Байнгын оршин суух зөвшөөрөл олгож болох болзол нь оршин суух зөвшөөрлийг олгохыг хүсч буй нөхцөл байдал, мөн тус улсад хуулийн дагуу оршин сууж байгаа хугацаанаас хамаарна.
Байнгын оршин суух зөвшөөрөл нь юуны өмнө БНЧех Улсад байнга амьдрахыг хүссэн этгээдэд зориулагдсан бөгөөд нэгэнт байнгын оршин суух зөвшөөрлөө авсан бол удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй эсвэл тус улсад визээр зорчиж амьдарч байгаа этгээдтэй харьцуулбал хөдөлмөрийн товчоонд бүртгүүлж болох зэрэг нэлээд өргөн эрх эдлэнэ.
Байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гадаадын улсад суугаа БНЧех Улсын төлөөлөгчийн газарт гаргана.  Хуульд онцгойлон заасан тохиолдолд хүсэлтийг оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргаж болно. Хүсэлтийг хүмүүнлэгийн эсвэл онцгой шалтгаанаар гаргах, тухайн этгээд тус улсад оршин суух явдал нь БНЧех Улсын ашиг сонирхолд нийцэж байх, олон улсын хамгаалал олгох асуудлаар захиргааны ажиллагаа дуусч хүсэлт гаргах зэрэг тохиолдолд хүсэлтээ тус улсын Дотоод хэргийн яамны Цагаачлал, шилжин суурьшилтын бодлогын газарт гаргана.
Хүсэлт гаргахдаа гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх газрын гэрчилгээ зэргийг бүрдүүлэх бөгөөд бусад холбогдох бичиг баримтын хугацаа 180 хоногоос хэтрээгүй байх ёстой.
Хүсэлтийг өөр улсад гаргасан тохиолдолд 180 хоногийн дотор, тус улсад гаргасан бол 60 хоногийн дотор барагдуулна.

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie