Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » БНЧех Улсад оршин сууж байгаагаа бүртгүүлэх
БНЧех Улсад оршин сууж байгаагаа бүртгүүлэх
БНЧех Улсад оршин сууж байгаатай холбогдуулан хүлээх гадаадын иргэний үндсэн үүрэг...
БНЧех Улсад оршин сууж байгаатай холбогдуулан хүлээх гадаадын иргэний үндсэн үүрэг:
Европын Холбооны гишүүн орнуудын иргэний гэр бүлийн гишүүний үнэмлэх, байнгын оршин суух зөвшөөрлийн үнэмлэх эсвэл оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авсан гадаадын иргэн, оршин сууж байгаагаа бүртгүүлэх үүргийг биелүүлсэн, тус улсад түр хугацаагаар оршин суух тухай үнэмлэх авсан эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл олгосон тухай үнэмлэх авсан Европын Холбооны гишүүн орнуудын иргэн тус улсад оршин сууж буй хаягаа 180-аас дээш хоногоор өөрчлөх тохиолдолд энэ тухайгаа өөрчлөлт гарсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой.
90 хоногоос дээш хугацааны визээр эсвэл удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн дагуу тус улсад оршин сууж буй гадаадын иргэн тус улсад оршин сууж буй хаягаа 30-аас дээш хоногоор өөрчилөх тохиолдолд үүнийг өөрчлөлт гарсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор оршин суух гэж буй шинэ хаягийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст мэдэгдэнэ.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















