Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » БНЧех Улсад суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл
БНЧех Улсад суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл
БНЧех Улсад хуулийн 64р зүйлд заасны дагуу суралцах зорилгоор 3 сараас дээш түр хугацаагаар амьдрах хүсэлтэй этгээд энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгохыг хүсч болно.
БНЧех Улсад хуулийн 64-р зүйлд заасны дагуу суралцах зорилгоор 3 сараас дээш түр хугацаагаар амьдрах хүсэлтэй этгээд энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгохыг хүсч болно. Үүнд, их, дээд сургуулийн хэлний болон мэргэжлийн бэлтгэл, ЕХ-ны хөтөлбөрийн хүрээнд, олон улсын гэрээний шугамаар зохион байгуулагдсан хэлний дамжаа, ЕХ-ны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдийн туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалт зэрэг хамаарна.
Дээр өгүүлсэн зүйл солилцооны шугамаар болон мэргэжлийн дадлагын хүрээнээс гадуурхи бага сургууль, дунд сургууль эсвэл урлагийн сургуульд суралцахад хамаарахгүй.
- гадаад паспорт
- тус улсад оршин суух зорилгыг батлах баримт
- тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт
- гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг батлах баримт болох ял шийтгэлийн тодорхойлолт (15-аас доош насны хүнд хамаарахгүй)
- 2 хувь цээж зураг
- хүсэлт гаргагч нь насанд хүрээгүй тохиолдолд түүнийг тус улсад амьдрахад нь татгалзаагүй эцэг, эх эсвэл хууль ёсны өөр төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн батлах баримт
- их сургуульд суралцах, төлбөргүй мэргэжлийн сургалт, дадлагын хувьд тус улсад байх хугацаандаа шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа. Бусад тохиолдолд оюутныг хүлээн авах тус улсын байгууллага түүний зардлыг даах тухай тодорхойлолт.
Виз олгож буй байгууллагын хүсэлтээр дараахь материал нэмж бүрдүүлнэ:
- аль улсын иргэн болох тэр улсын олгосон, мөн сүүлийн гурван жилд 6 сараас доошгүй хугацаанд тасралтгүй амьдарч байсан бүх улс орноос гаргасан ял шийтгэлийн тодорхойлолт буюу гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг батлах баримт. Холбогдох аль нэгэн улс нь баримт гаргаж өгөөгүй тохиолдолд түүнийг батламж бичгээр орлуулж болно. Энэ заалт 15-аас доош насны хүнд хамаарахгүй.
- ноцтой өвчингүй болохыг нотолсон эмчийн тодорхойлолт (уг тодорхойлолтыг гагцхүү сэжиг бүхий тохиолдолд л цагдаа нар хүсч болно)
1 жилээс дээш хугацаагаар суралцах тохиолдолд энэхүү төрлийн оршин суух зөвшөөрөл 1 жил хүчинтэй байна. Харин оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа тус улсын хүлээн авах байгууллагад залуучуудын сайн дураар ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан хугацаатай тэнцүү байж болно.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















