Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » БНЧех Улсад төрсөн гадаадын иргэн тус улсад оршин суух тухай
БНЧех Улсад төрсөн гадаадын иргэн тус улсад оршин суух тухай
Гадаадын иргэн БНЧех Улсад хүүхэд төрүүлсөн тохиолдолд хүүхдийг нь төрсөн өдрөөс нь эхлэн 60 хоногийн дотор тус улсад түр хугацаагаар оршин сууж байгаа гэж үзнэ.
Гадаадын иргэн БНЧех Улсад хүүхэд төрүүлсөн тохиолдолд хүүхдийг нь төрсөн өдрөөс нь эхлэн 60 хоногийн дотор тус улсад түр хугацаагаар оршин сууж байгаа гэж үзнэ.
Энэ хугацааны дотор хүүхдийн эцэг эсвэл хүүхэддээ өөрсдөд нь буй ижил ангиллын виз эсвэл оршин суух зөвшөөрөл олгох хүсэлт гаргах үүрэгтэй. Хүүхэд төрснөөс 60 хоногийн дотор БНЧех Улсаас гарч яваагүй тохиолдолд эцэг эх нь дээрхи үүргийг заавал биелүүлнэ. Төрсний дараахь эхийн биеийн байдал гэх мэт хүүхдийн эцэг эхээс нь хамаарахгүй шалтгаанаар хүсэлтээ хугацаанд нь гаргаж амжаагүй тохиолдолд энэ тухайгаа цагдаагийн газарт нэн даруй мэдэгдэж шалтгаан барагдсаны дараа хүсэлтээ гаргана.
Хүсэлт гаргахдаа хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын баталгааг бүрдүүлэх бөгөөд хүүхэд гадаад паспорт эзэмшээгүй бол эцэг эсвэл эхийн гадаад паспортыг бүрдүүлнэ.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















