Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Европын Холбооны гишүүн бусад орнуудын байнгын оршин суугч нь удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд

Европын Холбооны гишүүн бусад орнуудын байнгын оршин суугч нь удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд

Европын Холбооны гишүүн бусад орны байнгын оршин суугч БНЧех Улсад 3 сараас дээш хугацаагаар түр амьдрахыг хүсвэл энэ төрлийн оршин суух эрх олгохыг хүсч болно.

Европын Холбооны  гишүүн бусад  орны байнгын оршин суугч БНЧех Улсад 3 сараас дээш хугацаагаар түр амьдрахыг хүсвэл  энэ  төрлийн оршин суух эрх олгохыг хүсч болно.

Хүсэлтийг БНЧех Улсын төлөөлөгчийн газарт эсвэл оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргах бөгөөд хүсэлтийг тус улсад  нэвтэрсний дараа гаргаж буй тохиолдолд түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл хүчинтэй байх, мөн тус улсад орж ирсэн өдрөөс эхлэн 3 сарын дотор гаргаж болно.  


Хүсэлтийг гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал:

  • гадаад паспорт
  • ажлын тухай тодорхойлолт гэх мэт тус улсад оршин суух зорилгыг батлах баримт
  • тус улсад байрлах газрын тодорхойлолт
  • ял шийтгэлийн тодорхойлолт (15-аас доош насны хүнд хамаарахгүй)
  • 2 хувь цээж зураг
  • Европын Холбооны өөр бусад улс орны байнгын оршин суугч мөн болохыг батлах баримт 
  • гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгааг
  • „Амьжиргааны доод түвшингийн тухай“ хуульд заасны дагуу сар бүр тэжээн тэтгэх болон үндсэн бусад хэрэгцээг хангахад хангалттай мөнгө зарцуулах чадвартай болох тухай тодорхойлолт 

Оршин суух зөвшөөрөл олгож буй байгууллагын хүсэлтээр дараахь материал нэмж бүрдүүлнэ:

  • аль улсын иргэн болох тэр улсын олгосон, мөн сүүлийн гурван жилд 6 сараас доошгүй хугацаанд тасралтгүй амьдарч байсан бүх улс орноос гаргасан ял шийтгэлийн тодорхойлолт буюу гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг батлах баримт. Холбогдох аль нэгэн улс нь баримт гаргаж өгөхгүй тохиолдолд түүнийг батламж бичгээр орлуулж болно. Энэ заалт 15-аас доош насны хүнд хамаарахгүй.
  • ноцтой өвчингүй болохыг нотолсон эмчийн тодорхойлолт (уг тодорхойлолтыг гагцхүү сэжиг бүхий тохиолдолд л цагдаа нар хүсч болно)

Хөдөлмөр эрхлэх зорилгоор хүсэлт гаргаж байгаа тохиолдолд  дээр дурдсан материалаас гадна хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл эсвэл аль хөдөлмөрийн товчоонд хүсэлт гаргасан, түүний дугаарын тухай батламж бичиг бүрдүүлнэ.

Европын Холбооны гишүүн  бусад улс  байнгын оршин суугчийн гэр бүлийн хүн   Европын Холбооны гишүүн тодорхой  улсад зөвхөн гэр бүлийн гишүүд хамт амьдрах зорилгоор оршин суух эрх авсан эсвэл өөрөө тухайн улсын байнгын оршин суугч мөн байх тохиолдолд тус улсад удаан хугацааны оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргах эрхтэй байна.


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie