Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Европын Холбооны гишүүн орны иргэн, тэдний гэр бүлийн гишүүд БНЧех Улсад оршин суух тухай
Европын Холбооны гишүүн орны иргэн, тэдний гэр бүлийн гишүүд БНЧех Улсад оршин суух тухай
Европын Холбооны гишүүн орны иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд тус улсад оршин суух асуудал Гадаадын иргэдийн тухай хуулийн тусгай заалтаар зохицуулсан байна.
Европын Холбооны гишүүн орны иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд тус улсад оршин суух асуудал Гадаадын иргэдийн тухай хуулийн тусгай заалтаар зохицуулсан байна. Европын Холбооны гишүүн орны иргэний эхнэр, нөхөр, 21 нас хүрээгүй хүүхэд, хүүхэд, эцэг, эх зэрэг өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй төрөл садангийн шууд холбоотой этгээд эсвэл ЕХ-ы гишүүн орны иргэний эхнэр, нөхрийг тухайн хүний гэр бүлийн гишүүнд тооцно. Ирээдүйд ЕХ-ы гишүүн орны иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд тус улсад оршин суух асуудлыг өөр хууль тогтоомжоор зохицуулах талаар яригдаж байна.
ЕХ-ы гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүдтэй холбоотой Гадаадын иргэдийн тухай хуулийн заалтуудад албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ЕХ-ы гишүүн орны иргэнтэй хамтран амьдардагч, мөн ижил хүйстний гэрлэгсэд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ЕХ-ы гишүүн орны иргэний тусламжгүйгээр биеээ дааж амьдрах чадваргүй хүн эс бөгөөс БНЧех Улсын иргэний гэр бүлийн хүн зэрэг тохиолдлууд хамаарагдана.
Тус улсад ЕХ-ы гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүн статустай оршин сууж байгаа хүнд тус улсад удаан хугацаагаар оршин суугчийн статус олгохгүй.
- хуулиар заасан бичиг баримтыг бүрдүүлээгүй,
- үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эсвэл нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж болзошгүй хэмээсэн үндэслэлтэйгээр сэжиглэгдэж байгаа,
- тааламжгүй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байх зэрэг хамаарна.
- Хүсэлт гаргахдаа хамт бүрдүүлэх шаардлагатай материал
- гадаад паспорт,
- 2 хувь цээж зураг,
- гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа; ЕХ-ы гишүүн орны иргэн тус улсад хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх эсвэл ашиг орлого олох зорилгоор оршин суух тохиолдолд энэ баталгааг бүрдүүлэх шаардлагагүй,
- тус улсад байрлах газрын тодорхойлолт,
- хүсэлт гаргагч тус улсад түр хугацаагаар оршин суух зөвшөөрлөөр тасралтгүй 5 жил оршин сууж байгаа,
- хүсэлт гаргагч нь хөдөлмөр эсхүл бизнес эрхлэх эс бөгөөс санхүүгийн орлого бүхий өөр бусад үйл ажиллагаа явуулж байгаад тэтгэвэртээ гарах нас нь болсон эсвэл хугацаанаасаа түрүүлж тэтгэвэрт гарах эрх бүрдсэн нөхцөлд тэтгэвэр олгохыг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд ингэхийн тулд тус улсад 3-аас доошгүй жил тасралтгүй амьдарсан байна.Зөвхөн сүүлийн 12 сар үйл ажиллагаагаа тогтмол явуулж байсан тохиолдолд байнга оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргах эрхтэй,
- хүсэлт гаргагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан шалтгаанаар хөдөлмөр эсхүл бизнес эрхлэж байсан эс бөгөөс санхүүгийн орлого бүхий өөр бусад үйл ажиллагаа явуулж байсныгаа дуусгасан байх бөгөөд тус улсад 2-оос доошгүй жил тасралтгүй оршин суусан байх,
- - хүсэлт гаргагч нь Европын Холбооны гишүүн бусад оронд хөдөлмөр эсвэл бизнес эрхлэж байсан, эс бөгөөс санхүүгийн орлого бүхий өөр бусад үйл ажиллагаа явуулж өдөр бүр эсвэл долоо хоног нэгээс доошгүй удаа тус улсад зорчдог, хүсэлт гаргагч урьд нь тус улсад 3 жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй оршин суухын зэрэгцээгээр хөдөлмөр эсхүл бизнес эрхлэж эс бөгөөс санхүүгийн орлого бүхий өөр бусад үйл ажиллагаа явуулж байсан эсвэл хүсэлт гаргагч нь холбогдох байгууллагын шийдвэрээр бусдын асрамжинд буй 18 нас хүрээгүй Европын Холбооны гишүүн орнуудын иргэн байж болно.
Европын Холбооны гишүүн орнуудын иргэний гэр бүлийн хүн хүн өөрөө Европын Холбооны гишүүн бус орны иргэн байх тохиолдолд байнгын оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтээ тус улсад оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргаж болно. Үүнд,
- тус улсад 5 жил тасралтгүй түр хугацаагаар оршин суусан,
- тус улсад тасралтгүй 2 жилээс доошгүй хугацаагаар оршин сууж байсны зэрэгцээ тус улсад байнгын оршин суух бүртэлтэй БНЧех Улсын иргэн эсвэл тус улсад байнгын оршин суух зөвшөөрөл авсан Европын Холбооны өөр гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүн байх,
- тус улсад байнгын оршин суух бүртэлтэй БНЧех Улсын иргэний өв залгамжлагч байх,
- хөдөлмөр, бизнес эсвэл санхүүгийн орлого бүхий өөр бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор тус улсад оршин сууж байсан Европын Холбооны гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүний өв залгамжлагч байх бөгөөд Европын Холбооны гишүүн орны иргэн нь нас барсан өдрийн байдлаар тус улсад 2-оос доошгүй жил тасралтгүй оршин суусан, мөн Европын Холбооны өөр гишүүн орны иргэн нь хөдөлмөрийн осол, мэргэжлийн өвчний улмаас нас барсан эсвэл Европын Холбооны өөр гишүүн орны иргэнтэй гэрлэсэн, үүнээс үүдэн иргэний харъяалалаа өөрчилж БНЧех Улсын харъяалалаа алдсан зэрэг тохиолдол орно.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















