Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Гадаадын иргэний үүрэг
Гадаадын иргэний үүрэг
Гадаадын иргэдийн тухай хуульд зааснаас гадна гадаадын иргэн дараахь үүргийг хүлээнэ...
Гадаадын иргэдийн тухай хуульд зааснаас гадна гадаадын иргэн дараахь үүргийг хүлээнэ:
- Паспортын хугацаа дууссан, тус улсад оршин суухад шаардагдах визгүй байх, мөн урьдчилан хоригдож эсвэл хорих ял эдлэж байгаад суллагдсныхаа дараа өдөр Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст хүрэлцэн ирэх,
- цагдаагийнхны шаардлагаар паспорт болон визнийхээ хүчин төгөлдөр эсэхийг мөн оршин суух зөвшөөрлөө шалгуулах зэргээр БНЧех Улсад хууль ёсоор оршин сууж байгаагаа нотлох,
- овог өөрчлөгдсөн, хүнтэй гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан зэрэг гадаадын иргэний хувийн байдалд ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд үүнийгээ цагдаагийн газарт мэдэгдэх,
- зорчих үнэмлэх, гадаадын иргэний тус улсаас гарч явсан визнээс гадна цагдаагийн газраас олгосон бусад бичиг баримтаа хүчингүй болсны дараа олгосон газарт нь эргүүлэн өгөх,
- гадаад паспорт зэрэг цагдаагийн газраас олгосон бичиг баримтыг гээгдүүлж, үрэгдүүлсэн тухайгаа мэдэгдэх,
- хуульд заасан тохиолдолд хурууны хээ, зураг авахуулах, эмчид үзүүлэх гэх мэт үйлдлийг тэвчих,
- цагдаагийнхны шаардлагаар тус улсад оршин суухад шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа үзүүлэх зэрэг үүрэгтэй.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















