Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Гадаадын иргэнийг албадан саатуулах төв

Гадаадын иргэнийг албадан саатуулах төв

БНЧех Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг албадан саатуулах байгууламж нэлээд хэд байдаг...

БНЧех Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг албадан саатуулах байгууламж нэлээд хэд байдаг. Гадаадын иргэн албадан саатуулагдах хугацаандаа тус байгууламжийг орхиж явахгүй тогтмол байрладаг газрыг албадан саатуулах төв гэж нэрлэнэ. Албадан саатуулах төвүүд нь одоогийн байдлаар БНЧех Улсын Дотоод хэргийн яамны Дүрвэгсдийн хуарангийн захиргааны харьяа газар юм.

Тус төв нь жирийн, чанга хоёр төрлийн дэглэмтэй.
Гадаадын иргэнийг ширүүн догшин авиларасан, бусдад аюул учруулж болзошгүй, албадан саатуулах төвийн дотоод журам зөрчсөн, хэн болохыг нь тодорхойлох боломжгүй эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар хорионд байлгах шаардлагатай гэж үзвэл тус этгээдийг чанга дэглэмтэй хэсэгт нь байлгана.
Цагдаагийнхан гадаадын иргэнийг албадан саатуулах төвд хүргэхдээ албадан саатуулах төвийн дотоод журам болон тус саатуулагдсан этгээдийн эрх үүргийг эх хэлээр нь эсвэл өөр мэддэг хэлээр нь танилцуулна.
Цагдаагийнхан албадан саатуулах төвд шилжиж буй гадаадын иргэний шашин, сүсэг бишрэл, үндэсний онцлогийг хүндэтгэн, тэдний гэр бүл, эхнэр нөхөр, төрөл садангийн хоорондын харьцааг анхааралдаа авч ажиллана.
Гадаадын иргэн 3 долоо хоногт нэг удаа 30 минут 2-оос дээшгүй төрөл садан, ойр дотны хүнтэйгээ уулзах эрхтэй бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд төвийн удирдлага өөрөөр зохицуулан шийдвэрлэж болно. Гадаадын иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж буй этгээдийн уулзалтыг хязгаарлахгүй.Албадан саатуулах төвд хоригдож буй гадаадын иргэн БНЧех Улсын төрийн байгууллагуудад өргөдөл хүсэлт гаргах эрхтэй. Албадан саатуулах төвийн захиргаа нь өргөдөл хүсэлт гарсан тохиолдолд түүнийг нэн даруй зохих байгууллагад явуулах үүрэгтэй. Гадаадын иргэн төвийнхээ дарга эсвэл орлогч даргатай уулзуулахыг хүсэх эрхтэй.

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie