Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Гадаадын иргэнийг албадан саатуулах тухай

Гадаадын иргэнийг албадан саатуулах тухай

Цагдаагийн шалгалтаар гадаадын иргэн хэн нэгнийг захиргааны журмаар тус улсаас албадан гаргах шалтгаан илэрсэн тохиолдолд түүнийг албадан саатуулах буюу өөрөөр хэлбэл шаардлагатай гэж үзсэн хугацаагаар баривчлаж болно...

Цагдаагийн   шалгалтаар гадаадын иргэн хэн нэгнийг захиргааны журмаар тус улсаас албадан гаргах шалтгаан илэрсэн тохиолдолд түүнийг албадан саатуулах буюу өөрөөр хэлбэл шаардлагатай гэж үзсэн хугацаагаар баривчлаж болно. Цагдаагийн газар тухайн гадаадын иргэнийг нийгмийн хэв журам ноцтойгоор зөрчих эсвэл цагдаагийн газрын ажиллагаанд оролцохоос зайлсхийж болзошгүй гэж сэжиглэсэн тохиолдолд түүнийг албадан саатуулна.

Захиргааны журмаар албадан гаргах ажиллагаа эхлэж байгаа тухай бичгээр үйлдсэн мэдэгдэл хүлээлгэн өгснөөр гадаадын иргэнийг албадан саатуулах нөхцөл хангагдсан гэж үзнэ.Гадаадын иргэн мэдэгдлийг хүлээн авахаасаа татгалзсан ч түүнийг албадан саатуулж болно. Цагдаагийнхан гадаад иргэнийг албадан саатуулагдаж байгаа бүх хугацааны турш албадан саатуулагдах учир шалтгаан үргэлжилсээр байгаа эсэхийг хянаж байх үүрэгтэй.

Саатуулагдаад буй гадаадын иргэн албадан саатуулагдах нь хууль ёсны үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний 99/63 тоот хуульд заасны дагуу ингэж саатуулагдах үндэслэлтэй эсэхээ хянуулж суллуулах өргөдөл гаргах эрхтэй. Хэдийгээр өргөдөл гаргасан хэдий ч албадан саатуулах шийдвэрийн гүйцэтгэл хойшлогдохгүй бөгөөд өөрөөр хэлбэл шүүхээс албадан саатуулагдаж буй этгээдийн өргөдлийн хариу   гараагүй байхад түүнийг суллагдах боломжгүй.

Гадаадын игэнийг албадан саатуулах хугацаа 180 хоногоос хэтрэхгүй бөгөөд 18 нас хүрээгүй этгээдийг 90 хүртэл хоногоор албадан саатуулж болно

Цагдаагийнхан гадаадын иргэнийг албадан саатуулсан тухайгаа БНЧех Улсад оршин суух зөвшөөрөл аваад амьдарч буй түүний хамаатан садан, мөн тухайн этгээдийн хүсэлтээр хэрэв тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн эсвэл консулын газар байгаа бол тэдэнд  нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Гадаадын иргэнийг албадан саатуулах шалтгаан нэгэнт арилсан бол цагдаагийнхан түүнийг нэн даруй суллах үүрэгтэй. Харин албадан саатуулж байсан хугацаанд гадаадын иргэнийг тус улсаас захиргааны журмаар албадан гаргах тухай шийдвэр гарсан тохиолдолд цагдаагийнхан түүнийг хилийн боомтод хүргэх зэрэг тус улсаас гаргах арга хэмжээг авна.


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie