Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Нэр томьёо

Нэр томьёо

БНЧех Улсад ажиллаж амьдарч байвал ажил олгогчоос олгосон цалингийн тодорхойлолт, тус улсад ажиллах гэж байгаа тохиолдолд цалингийн хэмжээ бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэрээ...

БНЧех Улсад ажиллаж амьдарч байвал ажил олгогчоос олгосон цалингийн тодорхойлолт, тус улсад ажиллах гэж байгаа тохиолдолд цалингийн хэмжээ бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэрээ, хүсэлт гаргагчийн нэр дээр тус улс эсвэл өөр улсын банкинд нээгдсэн дансны тодорхойлолт эсвэл дансны гүйлгээний хуулга зэргийг хөрөнгө санхүүгийн баталгаанд тооцно.

Хүсэлт гаргагч этгээдэд шаардагдах хөрөнгийн хэмжээ нь „Амьжиргааны доод түвшингийн тухай“ хуульд заасан хэмжээгээр тогтооно. Энэ хэмжээ нь хүний наад захын зайлшгүй хэрэгцээг хангахад шаардагдах хамгийн доод хэмжээ гэж үзсэн байх бөгөөд одоогийн байдлаар 2 020 Чех крон байна.

БНЧех Улсад зорчих хугацаа нийт 30 хоногоос дээш байвал хүсэлт гаргагч этгээдэд шаардагдах хөрөнгийн хэмжээ нь дээр заасан 2 020 Чех кроноос 15 дахин илүү байх бөгөөд цаашид тус улсад оршин сууж магад хугацаандаа сар тутам дээрхи хэмжээнээс 2 дахин их байна. Тус улсад хувиараа бизнес эрхлэх зорилгоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух этгээд 2 020 Чех кроноос 50 дахин илүү хэмжээний хөрөнгийн (2020 x 50) баталгаа гаргана.

БНЧех Улсад гэр бүлээрээ хамт явах тохиолдолд „Амьжиргааны доод түвшингийн тухай“ 110/2006 тоот хуулийн 3-р зүйлд заасны дагуу амьжиргааны доод түвшингийн хэмжээг гэр бүлийн гишүүдийг нэг бүрчлэн авч шат дараалан тогтооно.Амьжиргааны доод түвшингийн хэмжээг тогтоохдоо гэр бүлийн гишүүдийн дотроос эхлээд өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй насанд хүрэгсэд, дараа нь хүүхдүүд буюу өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй гишүүд орно. Эхний дугаарт бичигдсэн хүний амьжиргааны доод түвшин сарын 2 880 Чех крон, хоёрт болон түүнээс цаашхи дэс  дарааллаар бичигдсэн   

  • өөрийгөө тэжээн тэтгэх чадвартай 15-аас дээш насны гишүүний хувьд сарын 2 600 Чех крон,
  • сурагч, оюутан гэх мэт өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй 15-аас 26 хүртэл насны гишүүдийн хувьд сарын 2 250 Чех крон,
  • өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй 6-аас 15 хүртэл насны хүүхдийн хувьд сарын 1 960 Чех крон,
  • өөрийгөө тэжээн тэтгэх чадваргүй 6 хүртэл насны хүүхдийн хувьд сарын 1 600 Чех крон тус тус байна. (Жишээлбэл, ам бүл 4 бүхий өрхөд эцэг, эх, 5 настай, 16 настай хоёр хүүхэд байвал 2 880 + 2 600 + 1600 + 2250 гэдгийг нэгтгэж өрхийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ тогтооно.)
*     Орон байрны тэтгэмж тогтоох зорилгоор „Улсаас олгодог нийгмийн тэтгэмжийн тухай“ 117/1995 тоот хуулийн шинэчилсэн найруулгад заасан орон байрны норматив зардлын дээд хэмжээ нь сард
  • нэг хүнд  3 339 Чех крон,
  • хоёр хүнд 4 926 Чех крон,
  • гурван хүнд 6 764 Чех крон,
  • дөрөв болон түүнээс илүү хүнд 8 545 Чех крон байна.
 Амьжиргааны доод түвшинг нь „Амьжиргааны доод түвшингийн тухай“ хуульд тодорхойлсон байна. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн иргэдийн мөнгөн орлогын доод хэмжээ бөгөөд үүнээс доогуур байх тохиолдолд ердийн хэрэгцээний гачигдал буюу ядуурал болно. Амьжиргааний доод түвшингийн хэмжээг хүнс тэжээл, үндсэн бусад хэрэгцээг хангахад шаардлагатай хэмжээн дээр гэр ахуйн шаардлагатай зардлыг нэмж тодорхойлдог. (www.mpsv.cz үзнэ үү).
 
Дараахь бичиг баримт байрлах газрын тодорхойлолтод тооцно. Үүнд,
  • орон сууц эсвэл хувийн байр эзэмшиж буйг батлах бичиг,
  • байрны гэрээ, байр хөлслөх тухай гэрээ, хажуу өрөө хөлслөх тухай гэрээ гэх мэт орон сууц ашиглах эрхийг батлах бичиг эсвэл
  • нотариатаар баталгаажуулсан эрх бүхий хүний гарын үсгээр хангагдсан гадаадын иргэнийг байранд байрлуулах тухай батламж
  • үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлах
  • бөглөсөн урилгын маягт

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie