Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Нийгмийн хамгаалал
Нийгмийн хамгаалал
Улсаас олгох нийгмийн тэтгэмж – 117/95 тоот хууль - Зөвхөн БНЧех Улсад байнга эсвэл 365 хоногоос дээш хугацаагаар оршин суудаг гадаадын иргэд нийгмийн хамгаалал авна
Улсаас олгох нийгмийн тэтгэмж - 117/95 тоот хууль
- Зөвхөн БНЧех Улсад байнга эсвэл 365 хоногоос дээш хугацаагаар оршин суудаг гадаадын иргэд нийгмийн хамгаалал авна
- Хүсэлт гаргагч этгээд нийгмийн тэтгэмжавах эрх эдлэхгүй
- Түр хугацааны виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд зөвхөн амь насанд нь хүнд хохирол тусч болзошгүй тохиолдолд онцгой байдлын тусламж авах эрхтэй (тус хуулийн 5-р зүйл)
- Байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд болон орогногч, цагаачид хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тохиолдолд дээрхи тэтгэмжийг авах эрхтэй
- Богино хугацааны болон урт хугацааны виз эсвэл оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байхаас гадны ажил олгогч нь гадаадын иргэдийг ажилуулах зөвшөөрөл авсан байх ёстой.Ажилд оруулахад БНЧех Улс, Европын Холбооны гишүүн орнуудын иргэд давуу эрх эдлэнэ.
- Байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй хэдий ч 87-р зүйлд заасны дагуу ажил олгогч нь Хөдөлмөрийн товчоонд гадаадын иргэнийг ажилуулж байгаа тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.
- Тус хуулийн 20-р зүйлд заасны дагуу аливаа гадаадын иргэн, хүсэлт гаргагч этгээд БНЧех Улсын иргэний нэгэн адил бага, дунд болон дээд боловсрол эзэмших эрхтэй. Улсын их, дээд сургуулиудад Чех хэлнээс бусад хэлээр төлбөртэй суралцана.
- Тус улсад удаан хугацаагаар оршин сууж буй Европын Холбооны бусад улс орны байнгын оршин суугчид анхан шатны сургуулийн өдөр өнжүүлэх, цэцэрлэгийн сургуулийн өмнөх бэлтгэл, бэлтгэл анги гэх мэт тусгай зүйлийг ашиглахаар бусдаас ялгаатай байдаг.
- Дээд боловсрол – тухайн мэргэжилээр суралцаж болох дээд, их сургуулиуд дипломыг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийднэ.
- Бага, дунд болон мэргэжлийн дээд сургуулийн дипломыг оршин суугаа газрын дагуу харъяалагдах Аймгийн засаг захиргаа хүлээн зөвшөөрөх эсэхийг шийднэ
- 561/04 тоот хулийн 108-р зүйл, 111/98 тоот хулийн 90-р зүйлд заасны дагуу, мөн олон улсын гэрээний дагуу орогногч, түр хамгаалал дор байгаа этгээд, дүрвэгсдийн эзэмшсэн боловсролын диплом, гэрчилгээг өөрөөс нь гаргасан батламж бичгээр орлуулж болно. Шаардлагатай тохиолдолд түвшин тогтоох шалгалт авна.
- Албаны баримт бичгийгБНЧех Улсын Гадаад хэргийн яам баталгаажуулах бөгөөд уг баримт бичгийг олгосон тухайн орны төрийн байгууллага баталгаажуулсан байна.
- Албаны баримт бичгийг баталгаажуулах асуудал олон улсын гэрээгээр зохицуулагдсан байдаг (тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудасны улс орны жагсаалтаас үзнэ үү)
- Гадаад хэргийн яамны баталгаа (Apostila)
- Гарын үсэг, тамгын үнэн зөвийн гэрчлэх
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















