Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Прага хотын IOM / олон улсын байгууллага/ - аас Чех улсад амьдарч байгаа монгол ажилчдын одоогын байдлын талаар хийсэн мэдээлэл.
Прага хотын IOM / олон улсын байгууллага/ - аас Чех улсад амьдарч байгаа монгол ажилчдын одоогын байдлын талаар хийсэн мэдээлэл.
30. Туулай сарын 2009 | үзсэн хүний тоо: 1348
Прагын IOM байгууллагаас сүүлийн хэд хэдэн саруудад Чех улсад ирсэн монгол ажилчидад мэдээлэл түгээх сурталчилгаа явуулсан.
Сурталчилгааг: Бланско мужийн Харита, Плзэнь хотын Диэцезийн Харита, Литомержыце хотын Диэцезийн Харита мөн Оломоуц ,Простейёов хотуудыг хамаарсан Жебржик эдгээр дөрвөн олон нийтийн байгууллагууд хамтарч хийсэн.
Одоогын Чех улсын эдийн засгийн байдал гадаадаас ирсэн ажилчдын амьдралд яаж нөлөөлж байгааг судлахаас гадна энэхүү сурталчилгааны гол зорилго нь Чехийн засгийн газраас зохиож байгаа өөрийн хүслээр нутаг буцаж байгаа иргэдэд туслах хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч , мөн чехийн төрийн бус байгууллагуудаас гадаадын иргэдэд ямар тусламж ба үйлчилгээ үзүүлж байгааг танилцуулсан.
2009 оны 2 сард Чехийн засгийн газраас ажлын виз нь хүчин төгөлдөр байгаа гуравдагч орны иргэдийг нутаг буцхад нь туслах хөтөлбөр баталж зарласан. Визийн нөхцөл хангасан бөгөөд өөрийн хүслээр нутаг буцахыг хүссэн гадаадын иргэнд Чехийн засагаас үнэ төлбөргүй онгоцны билет олгож , 500 евроны мөнгөн тусламж үзүүлж байгаагаас гадна шаардлагатай бол Чехийн Дотоод хэргийн яамны дүрвэгсдэд зориулсан байранд богино хугацаагаар байрлуулж байгаа.
Энэхүү өөрийн хүслээр нутаг буцах хөтөлбөрт Прагын IOM байгууллага идэвхитэйгээр оролцож гол нь унаа тээврийг зохицуулж байгаа ба мөн чехийн бусад хэд хэдэн ашгийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байна.
Тухайн сурталчилгааг явуулах шугамаар Прагын IOM бa бусад хамтарч ажиллаж байгаа байгууллагууд монгол иргэдүүд олноороо амьдарч байгаа дотуур байруудаар явж уулзалт хийсэн.
Ашгийн бус байгууллагын төлөөлөгчид нь ажиллахаар чехэд ирсэн монгол иргэдтэй уулзан ярилцаж ажлын орон тоо болон визийн асуудал, мөн тэдний ахуй байдалтай ярьж танилцсан.
Ашгийн бус байгууллагуудаас хийж байгаа үйлчилгээг монголын иргэд маш үнэлж байгаа. Учир нь зарим монгол иргэд эдийн засгийн хямрал гүнзгийрч Чехийн зах зээлд ямар нөлөө өгч байгаа, цаашид өөрсдийх нь амьдралд яаж тусах талаар ямар ч ойлголтгүй мөн Чехийн засгаас баталж хэрэгжүүлж байгаа өөрийн хүслээр нутаг буцах хөтөлбөрийн талаар огт мэдээлэл байхгүй эсвэл буруу , хагас дутуу мэдээлэл авсан байдаг. Иймээс эдгээр байгууллагаас очиж ярилцлага хийж байгаа хүмүүсээс ихэвчлэн энэ сэдвээр асууж мэдээлэл авч чаддаг байна.
Прагын IOM байгууллага энэ боломжийг ашиглаж монголын иргэдэд хандаж Чех улсад өөрийн ах дүү, хамаатан, найз нөхөд нь амьдарч байгаа бол Чехийн засгийн газраас зохиож байгаа өөрийн хүслээр орон нутагтаа буцах хөтөлбөрийн тухай мэдээлэл авсан тухайгаа дуулгаж , хэрэв эдийн засгийн хямралаас болж ажилгүй болсон , хүнд байдалд орж яахаа мэдэхгүй байгаа бол та бүгдийг тэдэнд Чехийн төрийн бус байгууллагуудад эсвэл ашгийн бус байгууллагуудад хандаж тусламж авахыг зөвлөхийг уриалж байна. Эдгээр байгууллагуудаас өөрийн хүслээр орон нутаг буцах хөтөлбөрийн талаар бүрэн, үнэн зөв мэдээлэл өгөхөөс гадна хөтөлбөрт хамаарагдахыг хүссэн өргөдлийг бөглөхөд тусална.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















