Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсаас захиргааны журмаар албадан гаргах тухай

Тус улсаас захиргааны журмаар албадан гаргах тухай

Хуульд заасан зарим тохиолдолд цагдаагийн газар гадаадын иргэнийг БНЧех Улсаас албадан гаргах тухай шийдвэр гаргаж болох бөгөөд үүнийг тус улсаас захиргааны журмаар албадан гаргах гэж нэрлэдэг...

Хуульд заасан зарим тохиолдолд цагдаагийн газар гадаадын иргэнийг БНЧех Улсаас албадан гаргах тухай шийдвэр гаргаж болох бөгөөд үүнийг тус улсаас захиргааны журмаар албадан гаргах гэж нэрлэдэг. Харин БНЧех Улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс тус улсаас албадан гаргах ял оноох нь бий.

Тус улсаас захиргааны журмаар албадан гаргах тухай шийдвэрт тухайн шийдвэрийн үндэслэл  буюу тухайн гадаадын иргэний Гадаадын иргэдийн тухай хуулийг зөрчсөн зүйл анги, тус улсаас гарч явах ёстой хугацаанаас гадна тус улсад буцаж орж ирэхийг хориглосон хугацааг тус тус заасан байна.

Гадаадын иргэн БНЧех Улсад буцаж орж ирэхийг хориглосон хугацаа нь тус улсаас захиргааны журмаар албадан гаргах шийдвэр гаргах болсон шалтгааны хүнд хөнгөнөөс нь шалтгаална.

Хуульд заасны дагуу цагдаагийн газар тус улсаас захиргааны журмаар албадан гаргах тухай шийдвэрийг 7 хоногийн дотор гаргана.Харин энэ хугацааны дотор шийдвэр гаргах боломжгүй бол хугацаагаа сунгуулж болно.Ийм шийдвэр гаргах хууль ёсны үндэслэл байхгүй хэмээн үзсэн тохиолдолд гадаадын иргэн шийдвэр хүлээн авсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор эсэргүүцэж давж заалдах эрхтэй.

Гадаадын иргэн олон улсын хамгаалал олгохыг хүссэн тохиолдолд хүсэлтийг нь хангахаас татгалзтал түүнийг захиргааны журмаар тус улсаас албадан гаргах шийдвэрийг гүйцэтгэн биелүүлэх аргагүй. Тодорхой хэлвэл гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргаж болохгүй. Гадаадын иргэнийг тус улсаас албадан гаргах нь түүний хувийн болон гэр бүлийн амьдралд зохисгүйгээр халдаж байгаа гэж үзсэн тохиолдолд түүнийг тус улсаас албадан гаргах ёсгүй.

БНЧех Улсад түр хугацаагаар оршин сууж буй, мөн тус улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнийг захиргааны журмаар албадан гаргаж болно.

Тус улсаас захиргааны журмаар албадан гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд гэр бүлийн асуудал, төрийн байгууллагын ажиллагаанд оролцох зэрэг зарим онцгой тохиолдолд гадаадын иргэнд БНЧех Улсад 30 хоногоос дээшгүй хугацаагаар зорчихыг зөвшөөрнө.

Тус улсаас захиргааны журмаар албадан гаргасан учир шалтгаан нэгэн арилсан, мөн тус улсаас албадан гаргасан хугацааны тал хувь нь өнгөрсний дараа гадаадын иргэн цагдаагийн газарт тухайн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргах эрхтэй.


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie