Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсад богино хугацааны визээр түр хугацаагаар оршин суух тухай
Тус улсад богино хугацааны визээр түр хугацаагаар оршин суух тухай
90 хүртэл хоногийн виз, Дамжин өнгөрөх виз, Нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх виз, Гарах виз, Шенгены нэгдсэн виз, Богино хугацааны визний хураамж
90 хүртэл хоногийн виз
Энэ виз гадаадын иргэний мэдүүлгийг үндэслэн тухай улсад суугаа БНЧех Улсын төлөөлөгийн газар олгоно. Визний хүчинтэй байх хугацаа 2 жилээс дээшгүй байх бөгөөд энэ виз авсан хүн тус улсад визэнд заасан буюу 90 хоногоос дээшгүй хугацаанд байж болно. Энэ виз нэг удаагийн нэвтрэх эрхтэй, олон удаагийн нэвтрэх эрхтэй гэсэн хоёр янз байна.
Төрийн байгууллагын явуулж буй ажиллагаанд оролцох, садан төрөл хүнийхээ оршуулгын ажиллагаанд оролцох, БНЧех Улсын олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн зэрэг хуульд заасан онцгой тохиолдолд тус улсын төлөөлөгчийн газарт виз мэдүүлж чадаагүй хүн хилийн боомтон дээр виз мэдүүлж болох бөгөөд ийнхүү олгосон визээр тус улсад таван хоног зорчих эрхтэй.
Тус визийг мэдүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай материал:
· гадаад паспорт
· цээж зураг
· цагдаагийн газраар баталгаажуулсан урилга эсвэл тус улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа (дэлгэрэнгүй 13-р зүйлээс үзнэ үү), очоод байрлах газрын тодорхойлолт
· тус улсаас гарч явахад шаардлагатай зардлын тэнцүү хэмжээний мөнгө буюу өөрөөр хэлбэл санхүүгийн батлан даалт (гадаадын иргэнийг тус улсаас нь гарч явахад зарцуулагдаагүй тохиолдолд түүний хүсэлтээр нь буцаах болно. Молдав Улс зэрэг орны иргэд санхүүгийн батлан даалтыг заавал гаргана)
· ноцтой өвчинтэй эсэх тухай эмчийн тодорхойлолт (уг тодорхойлтотыг гагцхүү виз мэдүүлэгч ноцтой өвчинтэй байгаа гэсэн үндэслэлтэй сэжиг төрсөн тохиолдолд л цагдаа нар хүсч болно)
· гадаадын иргэн визний мэдүүлэг гаргахдаа бичсэн зүйлийг гэрчлэх бичиг баримт
Тус улсад байх нийт хугацаа 3 сараас хэтэрч болохгүй.
Энэ виз БНЧех Улсын дипломат эсвэл консулын төлөөлөгчийн газраас тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор олгоно.
Хүндэтгэн үзэх болон урьдаас төсөөлөөгүй шалтгаанаар тус улсын төлөөлөгчийн газарт виз мэдүүлж чадаагүй хүн хилийн боомтон дээр виз мэдүүлж болох бөгөөд энэ виз нэг талын, буцах эсвэл хязгааралгүй олон удаагийн гэсэн гурван янз байна. Ийнхүү олгосон визээр тус улсад таван хоног зорчих эрхтэй.
Тус визийг мэдүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай материал:
· гадаад паспорт
· зорчиж буй эсвэл дамжин өнгөрөх гэж буй бусад улс орны виз авах шаардлагатай бол тэдгээр виз
· тус улсад байх хугацаанд шаардлагатай болон тус улсаас гарч явахад шаардлагатай зардлын хөрөнгө санхүүгийн баталгаа
· цээж зураг
· ноцтой өвчинтэй эсэх тухай эмчийн тодорхойлолт (уг тодорхойлтотыг гагцхүү виз мэдүүлэгч ноцтой өвчинтэй байгаа гэсэн үндэслэлтэй сэжиг төрсөн тохиолдолд л цагдаа нар хүсч болно)
Виз мэдүүлэгч нь Европын Холбооны гишүүн орны иргэний гэр бүлийн хүн байх тохиолдолд виз мэдүүлэхдээ гадаад паспорт, цээж зураг болон Европын Холбооны гишүүн орны иргэний гэр бүлийн хүн мөн болохыг гэрчлэх бичиг баримтын хамт бүрдүүлнэ.
Нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх виз
Тус визийг гадаадын иргэний хүсэлтээр БНЧех Улсын төлөөлөгчийн газраас нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд нислэг хүлээх зорилгоор олгоно.
Тус виз нь 3 сараас дээшгүй хүчинтэй байх бөгөөд нэг талын болон буцах гэсэн хоёр янзаар олгодог.
Тус визийг мэдүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай материал:
· бөглөсөн визний мэдүүлэг
· гадаад паспорт
· зорчиж буй улсын виз авах шаардлагатай бол тус улсын визийг авсан байх ёстой
· цээж зураг
· нисэх онгоцны тийз
БНЧех Улсын нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд гагцхүү нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх виз авч байж зорчиж болох гадаадын иргэнийг багтаасан улс орны жагсаалт БНЧех Улсын Дотоод хэргийн яамны 86/2000 тоот тогтоол, мөн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан 45/2003, 446/2005, 13/2007 тоот тогтоолд заасан байна.
Дээр дурдсан тогтоолын дагуу нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх виз дараахь улсын иргэд зайлшгүй авах шаардлагатай байдаг. Үүнд,
1. Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс
2. Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс
3. Бүгд Найрамдах Чад Улс
4. Арабын Бүгд Найрамдах Египет Улс
5. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс
6. Бүгд Найрамдах Гана Улс
7. Бүгд Найрамдах Гвиней Улс
8. Бүгд Найрамдах Энэтхэг Улс
9. Бүгд Найрамдах Ирак Улс
10. Исламийн Бүгд Найрамдах Иран Улс
11. Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс
12. Бүгд Найрамдах Йемен Улс
13. Йорданы Хашемит Хаант Улс
14. Бүгд Найрамдах Камерун Улс
15. Бүгд Найрамдах Казахстан Улс
16. Ардчилсан Бүгд найрамдах Конго улс
17. Кыргызийн Бүгд Найрамдах Улс
18. Бүгд Найрамдах Ливан Улс
19. Бүгд Найрамдах Либери Улс
20. Ардын Их Социалист Ливийн Араб Жамахирия
21. Бүгд Найрамдах Мали Улс
22. Мароккогийн Вант Улс
23. Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс
24. Холбооны Бүгд Найрамдах Нигер Улс
25. Бүгд Найрамдах Нигер Улс
26. Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс
27. Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс
28. Зааны Ясан Эргийн Бүгд Найрамдах Улс
29. Бүгд Найрамдах Сьерра-Леоне Улс
30. Бүгд Найрамдах Сенегал Улс
31. Сомалигийн Бүгд Найрамдах Улс
32. Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улс
33. Эритреа Улс
34. Палестин Улс
35. Бүгд Найрамдах Судан Улс
36. Арабын Бүгд Найрамдах Сири Улс
37. Бүгд Найрамдах Турк Улс
38. Туркменистан
39. Бүгд Найрамдах Узбекистан Улс
Гарах виз
Гарах визийг гадаадын иргэний хүсэлтээр эсвэл төрийн байгууллагын шийдвэрээр олгоно. Гадаадын иргэнд төрийн байгууллагын шийдвэрээр гарах виз олгох тохиолдолд хойшлуулашгүй ажлыг хөөцөлдөж, тус улсаас гарч явахад зайлшгүй шаардлагатай хугацаагаар олгоно.
Нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх виз, дамжин өнгөрөх виз, 90 хүртэл хоногийн визийг Шенгены нэгдсэн виз хэлбэрээр олгодог. Энэхүү виз нь мэдээллийн санд бүртгэлгүй, гадаад паспорт нь Шенгены бүх улс орнуудад хүчинтэй байх зэрэг болзлыг хангасан тохиолдолд олгоно.
Хураамжгүй олгодог гарах визнээс бусад богино хугацааны бусад визний хураамж 60 Евро байна. Визний хугацаа сунгуулах хураамж 300 Чех Крон байна.
6 –аас доош насны гадаадын иргэн хүүхэд, мөн Европын Холбооны гишүүн орны иргэний гэр бүлийн хүн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















