Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсад хамгаалах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл олгох тухай
Тус улсад хамгаалах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл олгох тухай
Энэхүү төрлийн оршин суух зөвшөөрөл дараахь хүн хүсч болно. Үүнд, - хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байж болзошгүй хүн, - өөрийг нь хууль бусаар хил нэвтрүүлсэн эсхүл...
Энэхүү төрлийн оршин суух зөвшөөрөл дараахь хүн хүсч болно. Үүнд,
- хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байж болзошгүй хүн,
- өөрийг нь хууль бусаар хил нэвтрүүлсэн эсхүл нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцсон этгээд нь тухайн хууль бусаар улсын хил давуулах ажлыг г зохион байгуулдаг, тусладаг хэрэгтэн эсвэл гэмт бүлгэмийг илрүүлэхэд чухал гэрч болдог.
Дээр дурдсан тохиолдолд дээрхи гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хэрэгтнийг эрүүгийн хариуцлагад татаж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.
- гадаад паспорт хүчингүй болсон ч
- тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт
- 2 хувь цээж зураг
- энэхүү оршин суух зөвшөөрөл олгохыг хүсэх бозлыг хангасан тухай эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж буй байгууллагын тодорхойлолт
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















