Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсад түр хугацаагаар оршин суух болзолт виз

Тус улсад түр хугацаагаар оршин суух болзолт виз

Цагдаагийн газраас тус визийг гадаадын иргэний хүсэлтээр дараахь тохиолдолд олгоно

Цагдаагийн газраас тус визийг гадаадын иргэний хүсэлтээр дараахь тохиолдолд олгоно:

  • тус улсаас гарч явахад өөрөөс нь шалтгаалахгүй ямар нэгэн саад тохиолдсон,

  • тус улсаас гарч явахад ямар нэгэн саад тодгор учирсан,

Тус улсаас  явахад тохиолдох бэрхшээл гэдгийг   арьс өнгө, сүсэг бишрэл, яс үндэс, тодорхой ямар нэгэн  нийгмийн бүлгийн хавчлага, улс төрийн үзэл бодол зэргээс шалтгаалан амь нас, эрх чөлөөнд аюул нүүрлэж болзошгүй улс орон, тарчлаах, харгис хэрцгий эсвэл гутаан доромжлох хандлага, ял зэрэг  аюул нүүрлэсэн эсвэл дайн самуунаас шалтгаалан амь насанд  аюул учирч  болзошгүй, тухайн улсад  мөрдөгдөж буй хуулийн дагуу цаазаар авах ял оноох  гэмт хэрэгтэй холбогдуулан шилжүүлэн өгөхийг шаардсан гэх мэт  улс руу гарахаас өөр аргагүй болсон эсвэл албадан гаргуулсан, эс бөгөөс олон улсын гэрээний дагуу хүлээсэн  үүргээ  зөрчих болзошгүй  тохиолдол гэж ойлгоно.      

  • эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэрчээр эсвэл хохирогчоор оролцож байх тул тухайн ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай байх,

  • түр хамгааллын асуудлаар гаргасан таны гомдол эсвэл давж заалдсан өргөдөл урьд шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хойшлуулах үр нөлөөтэй байгаа гэсэн шүүхийн шийдвэр гарсан байх,    

  • олон улсын хамгааллын талаархи ажиллагаа дууссны дараа гэх мэт тус улсад оршин суух эрхийнх нь хугацаа  хүчинтэй байх үед гадаадын иргэн байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргах, өргөдлийн хариу тус этгээдийн  оршин суух зөвшөөрлийн  хугацаа хүчинтэй байх хооронд амжиж  гараагүй байх,

Тус  визийг оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст мэдүүлнэ. 

Тус виз нь тодорхой хүчин зүйлээс шалтгаалан зайлшгүй шаардлагатай гэж үзвэл 1 жилээс илүүгүй хугацаанд хүчинтэй байна.

Энэхүү  визийг  мэдүүлэхэд бүрдүүлэх шаардлагатай материал:

  • гадаад паспорт (эзэмшиж байгаа тохиолдолд)

  • тус улсаас гарч явахад тохиолдох бэрхшээлийн тухай тодорхойлолтыг баталгаажуулсан хуулбараар нь (эс бөгөөс батламж бичиг)

  • байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан тохиолдолд гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа

  • давж заалдсан тохиолдолд энэ тухай тодорхойлолт

  • 2 хувь цээж зураг. 

            Тус улсаас гарч явахад тохиолдох бэршээл нэгэнт арилсан бол энэ тухайгаа 3 хоногийн дотор цагдаагийн газарт мэдэгдэж уг шалтгаанаас үүдэн олгогдсон визээ хүчингүй болгохыг хүсч хүсэлт гаргана. Ийм алхам хийгдээгүй тохиолдолд цагдаагийн газар албан үүргээ гүйцэтгэх үүднээс визийг хүчингүй болгоно. Визийг нь хүчингүй болгомогцоо тус улсаас гарч явахад зориулсан гарах виз олгоно 

Тус визийг олгосон учир шалтгаан нь хэвээр байх тохиолдолд визний хүчинтэй байх хугацааг хэд дахин сунгаж болно. Виз сунгах тухай хүсэлтийн хамт анх бүрдүүлж байсан материалаа дахин бүрдүүлж, зүс царай, гадаад төрх өөрчлөгдсөн тохиолдолд цээж зургаа нэмж бүрдүүлнэ.

Үйлчилгээний хураамж - 200 Чех крон байна. 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie