Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсад удаан хугацааны оршин суух болзолт зөвшөөрөл
Тус улсад удаан хугацааны оршин суух болзолт зөвшөөрөл
90 хоногоос дээш хугацааны болзолт виз авсан хүн тус улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж, визийг нь олгосон үндэслэл үргэлжилсээр байвал энэхүү төрлийн оршин суух зөвшөөрлийг олгохыг хүсэх эрхтэй.

Хүсэлтийн хамт бүрдүүлэх шаардлагатай материал:
- эзэмшиж байгаа бол гадаад паспорт
- тус улсаас гарч явахад саад тодгор гарсан тухай тодорхойлолтыг баталгаажуулсан хуулбараар нь (эс бөгөөс батламж бичиг)
- байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан тохиолдолд гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа
- давж заалдах гомдол гаргасан тохиолдолд уг гомдол гаргасан тухай тодорхойлолт
- 2 хувь цээж зураг.
Хүсэлтийг оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргана.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »