Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Тус улсад удаан хугацааны визээр түр хугацаагаар оршин суух тухай
Тус улсад удаан хугацааны визээр түр хугацаагаар оршин суух тухай
90 хоногоос дээш хугацааны виз
90 хоногоос дээш хугацааны виз нь оюутны, хөдөлмөрийн, бизнес эрхлэгчдийн гэсэн гурван ангилалтай.
Виз олгох эсэх асуудлыг визний мэдүүлэг өгснөөс эхлэн 120 хоногийн дотор шийдвэрлэнэ. Сургуульд суралцах, багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх тохиолдолд виз олгох эсэх асуудлыг визний мэдүүлэг өгснөөс 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Визний хүчинтэй хугацаа 1 жил бөгөөд зөвшөөрөл хүлээн авах зориулалттай виз 6 сарын хүчинтэй байна. Харин тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг тус улсад зорчих зорилго үргэлжлэх хугацааг үндэслэн тогтоож олгоно. Хөдөлмөр эрхлэх зорилгоор олгосон визний хугацаа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд заасан хугацаантай адил , оюутны визний хугацаа суралцах жилтэй тэнцүү байна.
Дээр дурьдсан ангилалын виз олгох эсэх асуудлыг тус улсын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэс шийдвэрлэх бөгөөд визийг гадаад паспортонд нь БНЧех Улсын төлөөлөгийн газарт дарж өгнө.
БНЧех Улс Шенгены бүсэд нэгдэн орсноосоо хойш зарим үед D эсвэл D+C ангилалын визийг 90 хоногоос дээш хугацаатайгаар олгодож байгаа болно. D ангилалын виз авсан хүн зөвхөн БНЧех Улсад оршин суух, тус улсад зорчих замдаа Шенгены бусад улс орнуудаар дамжин өнгөрөх эрхтэй. D+C ангилалын виз хүчинтэй болсон өдрөөсөө эхлэн 3 сарын хугацаагаар богино хугацааны Шенгены нэгдсэн визний адил хүчинтэй байна.
- бөглөсөн визний мэдүүлэг (шинээр БНЧех Улсын Гадаад хэргийн яамны вэб хуудсан дээрээс татаж авч болно - http://www.mzv.cz/wwwo/mzv/default.asp?ido=14945)
- гадаад паспорт
- тус улсад оршин суух зорилгыг батлах баримт (хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, сургуульд элссэн эрхийн бичиг гэх мэт)
- тус улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа (9-р бүлэг)
- очоод байрлах газрын тодорхойлолт
- ял шийтгэлийн тодорхойлолт, 15-аас доош насны гадаадын иргэдэд хамаарахгүй.
- цээж зураг
Тус улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа бүрдүүлэх шаардлагагүй
„Хувиараа аж ахуй эрхлэх тухай“ хуулийн дагуу бизнес эрхлэх зорилгоор виз мэдүүлж байх үед Аж ахуйн нэгжийн гэрчилгээ эс бөгөөс Аж ахуй эрхлэх зөвшөөрлийг эх бичгээр нь эсвэл тэдгээрийн баталгаажуулсан хуулбар бүрдүүлнэ. Гэрчилгээ, зөвшөөрөл аваагүй тохиолдолд визний мэдүүлэгтээ хувиараа аж ахуй эрхлэх тухай мэдэгдсэн, аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийн дугаар, түүнийг хувиараа аж ахуй эрхлэх бүртгэлийн аль албанд гаргасан тухайгаа бичнэ.
- аль улсын иргэн болох тэр улсаас олгосон, мөн сүүлийн гурван жилд 6 сараас доошгүй хугацаанд тасралтгүй амьдарч байсан бүх улс орноос гаргасан ял шийтгэлийн тодорхойлолт буюу гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг батлах баримт. Холбогдох аль нэгэн улс тус баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд түүнийг батламж бичгээр орлуулж болно.
- ноцтой өвчингүй болохыг нотолсон эмчийн тодорхойлолт (уг тодорхойлолтыг гагцхүү сэжиг бүхий тохиолдолд л цагдаа нар хүсч болно)
90 хоногоос дээш хугацааны виз мэдүүлэхэд хураамжинд 2 500 Чех крон, D+C ангилалын виз мэдүүлэхэд хураамжинд 2 800 Чех крон төлнө. Европын Холбооны гишүүн орны иргэний гэр бүлийн хүн, 6-аас доош насны гадаадын иргэн үйлчилгээний хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















