Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Удаан хугацааны оршин суух зөвшөөрөл
Удаан хугацааны оршин суух зөвшөөрөл
БНЧех Улсад 90 хоногоос дээш хугацааны визээр оршин сууж буй этгээд тус улсад 1 жилээс дээш хугацаагаар түр амьдрах хүсэлтэй байхаас гадна визний зориулалт нь өөрчлөгдөөгүй тохиолдолд...
БНЧех Улсад 90 хоногоос дээш хугацааны визээр оршин сууж буй этгээд тус улсад 1 жилээс дээш хугацаагаар түр амьдрах хүсэлтэй байхаас гадна визний зориулалт нь өөрчлөгдөөгүй тохиолдолд энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгохыг хүсэх эрхтэй. Тус улсад 90 хоногоос дээш хугацааны болзолт визээр, мөн оршин суух болзолт визээр 3 жилээс доошгүй хугацаагаар тасралтгүй амьдарч байгаа этгээд ч удаан хугацааны оршин суух зөвшөөрөл олгох хүсэлт гаргаж болно.
Хүсэлтийг 90 хоногоос дээш хугацааны визний хүчинтэй байх хугацаа дуусахаас нь өмнө 120-оос 14 хоногийн дотор багтаан оршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргана.
Хүсэлт гаргасан өдрөөс 60 хоногийн дотор хариу гарна.
- гадаад паспорт
- тус улсад оршин суух зорилгыг батлах баримт
- тус улсад байх хугацаанд шаардагдах хөрөнгө санхүүгийн баталгаа
- тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт
- ял шийтгэлийн тодорхойлолт, 15-аас доош насны гадаадын иргэдэд хамаарахгүй.
- 2 хувь цээж зураг
- гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа
Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөл олгохыг хүсэхдээ гадаад паспорт, тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт, БНЧех Улсын ял шийтгэлийн тодорхойлолт, 2 хувь цээж бичиг, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл эсвэл түүнийг сунгуулсан тухай шийдвэрийг тус тус бүрдүүлнэ.
Бизнес эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийн хамт дээр дурдсан бичиг баримтаас гадна татварын өргүй болох тухай БНЧех Улсын татварын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн улсын бодлогод зориулсан төлбөр, бусад торгууль болон төлбөр хураамжны өргүй байгаа тухай Сумын нийгмийн даатгалын газрын тодорхойлолтыг тус тус бүрдүүлнэ. (Та даатгал төлөгч биш байвал энэ тухай тодорхойлолт бүрдүүлэх шаардлагатай.) „Хувиараа аж ахуй эрхлэх тухай“ хуулийн дагуу бизнес эрхлэж буй тохиолдолд Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Аж ахуй эрхлэх зөвшөөрөл эсвэл хувиараа аж ахуй эрхлэх нөхцөл болзлыг хангаж байгаа тухай Хувиараа аж ахуй эрхлэх бүртгэлийн албаны тодорхойлолтыг нэмж бүрдүүлнэ.
Таны хүсэлтийг нааштай шийдсэн тохиолдолд цагдаагийн газраас танд зорилгыг нь бичсэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийн үнэмлэх олгох эсхүл гадаад паспортны хуудсанд нь зөвшөөрлийн тусгай дардас наана.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















