Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгах нь

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгах нь

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг нэг бус удаа сунгаж болох бөгөөд...

Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг нэг бус удаа сунгаж болох бөгөөд сунгах хугацаа нь анх олгосон оршин суух зөвшөөрлийн хугацаанаас илүүгүй байхаас гадна оршин суух зорилгоос хамаарна.

Уг хүсэлтийгоршин суух бүртгэлийн дагуу харъяалагдах Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэст гаргана.

Уг хүсэлтийг хугацаа нь дуусч буй удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас нь өмнө 120-оос 14 хоногийн дотор багтаан гаргана. Онцгой бусад тохиолдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Хүсэлтийг өгснөөс 60 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хүсэлтийг гаргахад бүрдүүлэх шаардлагатай материал:
  • гадаад паспорт 
  • тус улсад оршин суух зорилгыг батлах баримт
  • тус улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа
  • тус улсад байх хугацаанд байрлах газрын тодорхойлолт
  • ял шийтгэлийн тодорхойлолт (15-аас доош насны хүнд хамаарахгүй)
  • тус улсад байх хугацаанд хүчинтэй гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа
  • байгууллагын хүсэлтээр ноцтой өвчинтэй эсэх тухай эмчийн тодорхойлолт нэмж бүрдүүлнэ
  • Зүс царай, гадаад төрх өөрчилсөн тохиолдолд 2 хувь цээж зураг бүрдүүлэх шаардлагатай.
Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг гаргаж байх үед тус улсад оршин суух зорилгыг батлах баримт болох хөдөлмөрийн товчооны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэр, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах шаардлагагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ зэргийг нэмж бүрдүүлнэ. Тус улсад байх хугацаанд шаардлагатай хөрөнгө санхүүгийн баталгаа, гадаадад зорчигчдийн эрүүл мэндийн даатгалын баталгаа бүрдүүлэх шаардлагагүй.
 
Бизнес буюу хувиараа аж ахуй эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийн хамт дээр дурдсан бичиг баримтаас гадна татварын өргүй болох тухай БНЧех Улсын татварын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн улсын бодлогод зориулсан төлбөр, холбогдох торгууль зэрэг төлбөр хураамжны өргүй байгаа тухай Сумын нийгмийн даатгалын газрын тодорхойлолтыг тус тус бүрдүүлнэ. (Та даатгал төлөгч биш байвал түүний тухай тодорхойлолт бүрдүүлэх шаардлагатай.) „Хувиараа аж ахуй эрхлэх тухай“ хуулийн дагуу бизнес эрхлэж буй тохиолдолд Аж ахуйн нэгжийн гэрчилгээ (živnostenský list), Аж ахуй эрхлэх зөвшөөрөл (koncesní listinu) эсвэл хувиараа аж ахуй эрхлэх нөхцөл болзлыг хангаж байгаа тухай Хувиараа аж ахуй эрхлэх бүртгэлийн албаны тодорхойлолт нэмж бүрдүүлнэ
Гэр бүлийн гишүүд тус улсад хамт амьдрах зорилгоор оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргаж байх үед анх энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгох  хүсэлтийг гаргаж байхад бүрдүүлсэн материал дахин бүрдүүлнэ. Харин төрөл садангийн холбоог нотлох баримт дахин бүрдүүлэх шаардлагагүй байна.
Европын Холбооны  гишүүн  бусад орны байнгын оршин суугчид олгосон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргахдаа  анх энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргаж байхад бүрдүүлсэн материалаа дахин бүрдүүлнэ.
Хүсэлт гаргагч нь хөдөлмөр эрхлэж байгаа тохиолдолд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлдэг материалыг нэмж бүрдүүлэх шаардлагатай (дээр өгүүлснийг үзнэ үү).
Хүсэлт гаргагч нь тус улсад бизнес эрхлэж байгаа тохиолдолд бизнес буюу хувиараа аж ахуй эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлдэг материалаа нэмж бүрдүүлэх шаардлагатай (дээр өгүүлснийг үзнэ үү)
Тус улсад сургуульд суралцах зорилгоороршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтгаргахдаа анх энэ төрлийн оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргаж байхад бүрдүүлсэн материалаа дахин бүрдүүлнэ. Харин ял шийтгэлийн тодорхойлолт, эмчийн тодорхойлолт дахин бүрдүүлэх шаардлагагүй.
Тус улсад хамгаалах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргахдаа анх оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргаж байхад бүрдүүлсэн материал дахин бүрдүүлнэ.
Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахдаа үйлчилгээний хураамжинд 1000 Чех крон төлнө

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie