Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Виз олгох ерөнхий журамаас танилцуулах нь

Виз олгох ерөнхий журамаас танилцуулах нь

Дээр дурдсан бүх төрөл ангилалын виз авахад нийтлэг дүрэм байдаг.

  1. Гадаадын иргэн бүр виз авах эрх эдлэхгүй, өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд виз олгох эсэх асуудлыг элчин сайдын яам эсвэл цагдаагийн газар шийдвэрлэнэ.  Виз олгоогүй тохиолдолд эсэргүүцэж давж заалдах гомдол гаргах боломжгүй. Хэрэгт сэжиглэгдээгүй, цаашилбал цагдаагийн газрын гэмт хэрэг зөрчлийн бүртгэлд бүртгэгдээгүй ерөөс ямар нэгэн асуудалгүй байх хуулийн шаардлагыг биелүүлсэн гадаадын иргэнд виз олгоно.  
  1. Визний мэдүүлгийг тухайн улсад суугаа БНЧех Улсын төлөөлөгчдийн газарт гаргах бөгөөд хуульд онцгойлон заасан тохиолдолд БНЧех Улсын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газарт гаргана.   
  1. Гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх газрын гэрчилгээ, тодорхойлолт, виз мэдүүлэгчийн цээж зураг зэргээс гадна визний мэдүүлэгт бүрдүүлэх бусад материал сүүлийн 180 хоногоос доошгүй хугацааны хүчинтэй байна. 
  1. Мөрдөгдөж буй хоёр улсын хоорондын гэрээнд өөрөөр заагаагүй бол визний мэдүүлэгт бүрдүүлэх гадаад хэл дээрхи бүх материалыг БНЧех Улсын төлөөлөгчийн газрын давхар баталгаажуулан эсхүл Гадаад хэргийн яамны консулын газраар баталгаажуулан (apostila) Чех хэл дээрхи албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.  (Жагсаалт нь Гадаад хэргийн яамны www.mzv.cz вэб сайтаас үзнэ үү) 
  1. БНЧех Улсад визээр зорчиж тус улсад байх хугацаа, визний хугацааг сунгах хүсэлтийг өөрийн оршин суух бүртгэлтэй газрын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газарт тавина. Тус улсад байх хугацаа, визний хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан хугацаан дотор тавих буюу өөрөөр хэлбэл уг хүсэлтийг удаан хугацааны визний хүчинтэй байх хугацаа дуусахаас нь өмнө 120-оос 14 хоногийн дотор, богино хугацааны  визний хүчинтэй байх хугацаа дуусахаас нь өмнө 30-аас 3 хоногийн дотор багтаан тавина.    
  1. Гарах, ганц чиглэлийн дамжин өнгөрөх, ганц чиглэлийн нисэх онгоцны буудал дээр дамжин өнгөрөх, гадаадын иргэнийг тус улсад түр байлгах зорилгоор өгсөн болон 90 хүртэл хоногийн ганц удаагийн зэрэг виз хүчинтэй байх хугацаанд БНЧех Улсаас гарсан тохиодолд виз нь хүчингүй болно. Өөр бусад төрлийн визтэй хүн тус улсаас гарсан ч виз нь хүчинтэй хэвээр байх болно. 
  1. Тус улсаас албадан гаргах ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчинтэй болсон, тус улсаас захиргааны журмаар гаргах тухай шийдвэрийн гүйцэтгэл эхэлсэн эсвэл визний зориулалтыг зөрчсөн зэрэг тохиолдолд виз хүчингүй болно.    
    Бүх төрлийн визний маягт болон бусад маягт дараахь вэб хуудсан дээрээс олж авна уу. http://www.mvcr.cz/clanek/formulare.aspx. 

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie