Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Захиргааны зөрчил
Захиргааны зөрчил
Гадаадын иргэний тухай хуулийн захиргааны зөрчлийн бүлэгт гадаадын иргэн болон түүнийг тээвэрлэсэн, байраа хөлслүүлсэн этгээдүүдэд өдөөсөн зөрчлийн хэмжээнээс хамааран...
Гадаадын иргэний тухай хуулийн захиргааны зөрчлийн бүлэгт гадаадын иргэн болон түүнийг тээвэрлэсэн, байраа хөлслүүлсэн этгээдүүдэд өдөөсөн зөрчлийн хэмжээнээс хамааран хэдэн зуугаас 10 000 Чех крон (цаашилбал 200 000 Чех крон) хүртэлх мөнгөн торгууль ноогдуулна. Гадаадын иргэний тухай хуулийн дагуу дараахь үйлдлүүд захиргааны зөрчилд тооцно. Үүнд,
- хилийн боомтоос өөр газраар улсын хил нэвттрэх,
- бусдын гадаад паспортыг урвуулан ашиглах, бичиг баримтад хууль бус тэмдэглэл хийх, хуурамч бичиг баримт ашиглах,
- оршин суух, виз эсвэл хилийн хяналт шалтгалтаас санаатай зайлсхийх,
- БНЧех Улсад гадаад паспортгүй хуулийн гадуур амьдрах, тус улсад виз дууссан хойно амьдрах, төрийн байгууллагын өмнө
- Гадаадын иргэний тухай хуультай холбоотой асуудлаар санаатай худал хэлэх,
- БНЧех Улсад оршин сууж буй хаягаа мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлэхгүй байх,
- хяналт шалгалтын үед биеийн байцаалтаа шалгуулахгүй байх,
- гадаад паспортгүй гадаадын иргэнийг тээвэрлэх,
- зочдын дэвтэр хөтлөхгүй байх.
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















