Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Зорчих үнэмлэх

Зорчих үнэмлэх

Дор дурдсан бичиг баримтуудыг зорчих үнэмлэхэнд тооцно. Үүнд...

Дор дурдсан бичиг баримтуудыг зорчих үнэмлэхэнд тооцно. Үүнд,

  • зорчих үнэмлэх буюу гадаад паспорт хэмээн БНЧех Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны бичиг баримт буюу биеийн байцаалт,
  • гадаад улсаас иргэндээ олгосон хууль ёсны биеийн байцаалт нь тус этгээдийн иргэний харъяалал болон баримт бичгийн хүчинтэй байх хугацаа зэрэг мэдээллээс гадна эзэмшигчийн цээж зургийг агуулсан байна  
  • Европын Холбооны гишүүн орнуудын иргэний үнэмлэх,
  • Европын Холбооны гадаад паспортыг орлох зорчих үнэмлэх
  • Европын Холбооны гишүүн улс орнуудаар аялж буй сурагч, оюутнуудын оршин суугаа газраас нь батламжилсан цээж зураг бүхий нэрсийн жагсаалт    
  • гадаад паспорт
  • зорчих биеийн байцаалт
  • олон улсын гэрээний дагуу БНЧех Улсаас олгосон зорчих үнэмлэх
Сүүлд нэрлэсэн гурван төрлийн баримт бичгийг гадаадын иргэний хүсэлтээр Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газраас гаргадаг.
Гадаадын иргэний паспортыг хүчин төгөлдөр бүхий гадаад паспорт эзэмшээгүй, түүнийг авах нөхцөл байдал бүрдэхгүй болох нь нотлогдсон тохиолдолд тус улсад байнгын оршин суух зөвшөөрлийн дагуу амьдарч буй гадаадын иргэнд цагдаагийн газраас олгоно. Гадаадын иргэний паспортыг мөн түүнчлэн холбогдох байгууллагын шийдвэрээр тус улсад бусдын асрамжинд амьдарч байгаа 15 хүрээгүй гадаадын иргэн, тус улсад түр хугацаагаар хамгаагах зорилгоор оршин сууж байгаа гадаад паспорт эзэмшээгүй гадаадын иргэнд тус тус олгож болно.   
 
Зорчих биеийн байцаалтыг хүчин төгөлөдөр бүхий гадаад паспорт эзэмшээгүй, түүнийг авах нөхцөл байдал бүрдэхгүй болох нь нотлогдсон гадаадын иргэнд цагдаагийн газраас олгодог. Хүчин төгөлдөр гадаад паспорт эзэмшээгүй гадаад иргэнд хүсэлт гаргуулалгүйгээр зорчих биеийн байцаалтыг дараахь тохиолдолд олгоно. Үүнд,
  • түр хугацааны виз хүчингүйд тооцсны дараа,
  • удаан хугацааны виз хүчингүй болгосон шийдвэр нь хүчин төгөлдөр болсон эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл хүчингүй болсон хойно,
  • байнгын оршин суух эрх алдсны дараа,
  • түр хамгаалал өгч дуусмагц,
  • хуульд заасан шалтгаанаар тус улсаас гарч явж чадахгүй гадаадын иргэндтүр хугацаагаар оршин суух болзолт виз олгосны дараа

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie