Шинэ мэдээ » 2015 оны 12 дугаар сарын 18-аас БНЧУ-д гадаадын иргэн оршин суух тухай, Орогнолын тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулснаас Монгол иргэдэд хамаарч болох өөрчлөлтүүдийг хөрвүүлэн хүргъе

2015 оны 12 дугаар сарын 18-аас БНЧУ-д гадаадын иргэн оршин суух тухай, Орогнолын тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулснаас Монгол иргэдэд хамаарч болох өөрчлөлтүүдийг хөрвүүлэн хүргъе

11. Үхэр сарын 2016 | үзсэн хүний тоо: 362

2015 оны 12 дугаар сарын 18-аас БНЧУ-д гадаадын иргэн оршин суух тухай, Орогнолын тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулснаас Монгол иргэдэд хамаарч болох өөрчлөлтүүдийг хөрвүүлэн хүргъе

 Өмнө нь ямар нэг шалтгаанаар ТР-ийн өргөдөл шийдвэрлэгдээгүй тохиолдолд дахин Чех хэлний шалгалт өгөх шаардлагатай байлаа.

ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүн гэсэн oршин суух төрлөөр (přechodný pobyt) амьдарч буй гадаад иргэд картаа сунгуулаx өргөдлөө өгөөгүй, хоцорч өгсөн тохиолдолд 3000 хүртлэх коруны торгууль ноогдуулна. ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаад иргэн өөрийн хүсэлтээр přechodný pobyt-ыг дуусгасан эсвэл ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүн байхаа больсон, ЕХ орны иргэнтэй ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдрахаа больсон гэсэн шалтгаанаар přechodný pobyt цуцлагдсан тохиолдолд, ийм албан ёсны шийдвэр гарсанаас хойш 60 хонгийн дотор урт хугацааны иршин суух зөвшөөрөл эсвэл ТР хүсэж өргөдлөө гаргах эрхтэй гагцxүү тасралтгүйгээр 5 жил ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдарсан гэсэн үндсэн нөхцөлийг хангаж байвал. Жишээлбэл: ЕХ орны иргэнээc гэр бүл салсан тохиолдолд тухайн гуравдагч орны иргэн энгийн урт хугацааны ажлын зорилгоop оршин суух зөвшөөрөл эсвэл байнгын оршин суух зөвшөөрлийн нөхцөлийг бүрдүүлж буй тохиолдолд ТР хүсэж өргөдлөө өгч болно.

Дараагийн нэг өөрчлөлт гэвэл гадаад иргэдэд олгодог пасспортыг зөвхөн Биометрийн өгөгдөлийн үндсэн олгодог боллоо.

Орогнолын тухай хууль:

Oлон улсын хамгаалалт олгох (azyl) хүсэлтийг шийдвэрлэх хугацаа (өргөдлөө өгсөнөөс хойш 6 сараас) 18 сар хүртэл хугацаагаар сунгагдаж болох юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль:

Oлон улсын хамгаалалт олгох хүсэлт гаргасан гадаад иргэн хүсэлт гаргасанаас хойш 6 сарын дараа ажил хийж болох ба хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл шаардлагатай нь хэвээрээ юм.

Ерөнхий өөрчлөлтүүдийг аль болох ойлгомжтойгоор хүргэxийг хичээлээ.

 

Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй эсвэл тодорхой асуулт байвал Харита төрийн бус байгууллагын монгол хэл дээрх мэдээллийн лавлах утсанд (+420) 733 67 66 67 хандаарай эсвэл http://www.mvcr.cz/mvcren/docDetail.aspx?docid=21658112&doctype=ART Чeх улсын Дотоод хэргийн яамны сайтнуудаас чех/англи/орос хэлээр олж мэдэх боломжтой.

www.charita.cz/infolinka   l   www.facebook.com/MigraceCharita

 

лавлах утас Харита БНЧУ

монгол - чех хэлээр

ДАВАА, ЛХАГВА: 9-11, 14-16   

утас: (+420) 733 67 66 67

и-мейл: mongol.info@charita.cz

Yahoo messenger: mongol.info


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie