Шинэ мэдээ » Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд хэн хамаарахгүй вэ ?
Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд хэн хамаарахгүй вэ ?
20. Тахиа сарын 2010 | үзсэн хүний тоо: 711
Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд хэн хамаарахгүй вэ
Ажил эрхлэлтийн тухай хуулийн горимд доорхи гадаадын иргэн хамаарахгүй
- хувиараа аж ахуй эрхлэх лицензийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй;
- Чех улсын нутаг дэвсгэрт оюутан ба дээд сургууль шинээр төгсөгчдийн солилцооны сургалтын хүрээнд ажлаа явуулж буй, тэгэхдээ энэ үйл ажиллагаа нь доорхи нөхцлүүдэд явагдаж байгаа бол:
- солилцооны сургалтын зорилго нь боловсрол, насан туршынх ч боловсрол орно,
- тухайн ажил хийх үйл ажиллагаа нь тэр боловсролын бүрэлдэхүүн хэсэг,
- Чех улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний орлого нь түүний ажлаас үүсэхгүй бөгөөд энэхүү орлого олгох нөхцөл нь гадаадын илгээгч байгууллагын гэрээнд үндэслэгдэнэ (гол төлөв стипенди эсвэл сангаас тэтгэмж), харин ажлын гэрээ эсвэл Чех улсад оршдог аж ахуйн нэгж буюу хувь этгээдтэй байгуулсан бусад ганцаарчилсан хөдөлмөрийн хуулийн гэрээ байж болохгүй.
Дээр дурдсан нөхцлүүдийг гэрээгээр нотлож болно (гол төлөв олон улсын сургалтын хамтын ажиллагааны тухай), энэ гэрээг үндэслэн гадаад хүн бол Чех улсын нутаг дэвсгэрт илгээгдсэн байна.
Хэдийд ажил эрхлэх зөвшөөрөл олгож болдоггүй вэ
Доорхи гадаадын иргэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгож болохгүй
- Чех улсад дүрвэгсдийн статус олгох тухай өргөдөл гаргасан буюу дүрвэгсдийн статус олгох хуулийн дагуу түүнд 90 хоногоос дээш болзолт виз олгосон бөгөөд энэ нь дүрвэгсдийн статус олгох тухай өргөдөл гаргасан өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчинтэй, эсвэл
- ажил эрхлэх зөвшөөрөл өгөхөд ажил эрхлэх тухай хуулинд заагдсан зарим нэг нөхцлийг биелүүлэхгүй байвал.
Энэ хуудасны мэдээлэл бүрэн бүтэн байхыг хариуцаж байгаа хүн: Магистр Петра Боушкова, ажил эрхлэх албаныг биелүүлэх салбар. Асуултыг хариуцах утас: утас 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















