Шинэ мэдээ » Хэдийд ажил эрхлэх зөвшөөрөл, ногоон карт ч гэсэн шаардлагагүй вэ

Хэдийд ажил эрхлэх зөвшөөрөл, ногоон карт ч гэсэн шаардлагагүй вэ

20. Тахиа сарын 2010 | үзсэн хүний тоо: 3671

Цааш унших

RTF

Цааш унших

Хэдийд ажил эрхлэх зөвшөөрөл, ногоон карт ч гэсэн шаардлагагүй вэ

Доорхи гадаадын иргэнд ажил эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй

a) Чех улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух зөвшөөрөлтэй;

b) Чех улсын нутаг дэвсгэрт суудаг дипломат элч, консулын алба болон Чех улсын нутаг дэвсгэрт оршдог байртай олон улсын засгийн газрын байгууллагын ажилтны гэр бүлийн гишүүн, хэрвээ олон улсын гэрээ нь БНЧех Улсын засгийн газрын нэрийн өмнөөс хэлэлцэж харилцан баталгаатай байвал,

с) дүрвэгсдийн статус буюу нэмэлт хамгаалалт олгогдсон 

d) тэр бол

  • ажилж байгаа жүжигчин,
  • сургалтын ажилтан,
  • дээд сургулийн академийн ажилтан,
  • шинжлэх ухааны уулзалтанд оролцогч шинжлэх ухааны ажилтан,
  • сурагч буюу 26 хүртлэх насны оюутан,
  • тамирчин,
  • Чех улсад бараа буюу үйлчилгээ хангаж яваа хүн эсвэл бараа түгээх хүн,
  • худалдааны гэрээний дагуу угсралтын ажил гүйцэтгэж яваа ба мөн баталгаат болон засварын ажил гүйцэтгэж яваа хүн,

ба түүний Чех улсын нутаг дэвсгэрт хийх ажил нь дэс дараалсан хуанлийн 7 хоногоос  буюу хуанлийн жилд нийтдээ 30 хоногоос хэтрэхгүй,

e) олон улсын гэрээний дагуу Чех улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хүн, тэр гэрээг Парламент баталгаахаар зөвшөөрсөн бөгөөд Чех улс түүнийг дагаж мөрдөх ёстой,

f) аврах багийн гишүүн бөгөөд улс хоорондын харилцан туслалцах гэрээний үндсэн дээр осол, нийтийн гамшгийн уршгийг арилгахад ба хүмүүнлэгийн тусламж үзүүлж яваа хүн,

g) олон улсын нийтийн тээвэрт ажилладаг, хэрвээ Чех улсын нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн гадаадын ажиллуулагчаар илгээгдсэн,

h) хэвлэл мэдээллийн ажлын хүрээнд итгэмжлэгдсэн;

i) онцгой хуулийн дагуу илгээж байгаа орны зэвсэгт хүчний цэргийн эсвэл нийтийн ажилтан,  

j) БНЧех Улсад ирээдүйн мэргэжилд тогтмол бэлтгэх үүрэг гүйцэтгэж байгаа;

k) Европын Холбооны өөр нэгэн гишүүн оронд оршдог ажиллуулагчийн үйлчилгээ хангах хүрээн дотор Чех улсын нутаг дэвсгэрт илгээгдсэн,

l) БНЧех Улсын нутаг дэвсгэрт удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэйгээр гэр бүл хамтрах зорилгоор, хэрвээ гадаад хүнтэй хамт гэр бүл болж байвал, дээр дурдсан а) буюу c) зүйлүүдийн дагуу,

m) БНЧех Улсад Европын Холбооны бусад гишүүн улсын гадаадын харьяат байгаад удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй байж ажил хийж байвал, хэрвээ энэ зөвшөөрөл гаргаснаас хойш 12 сараас илүү болсон байвал,

n)  БНЧех Улсад тогтмол боловсролын буюу эрдэм шинжилгээний ажил явуулж, дээд сургуульд багшийн буюу академийн ажилтан, нийтийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний буюу туршилтын ажилтан буюу онцгой хуулийн дүрмийн дагуу бусад шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа хүн,

о) сургуулийн тухай хуулийн дагуу дээд буюу тусгай дээд боловсрол буюу урлагийн дээд сургуульд тусгай дээд мэргэжилтэй болсон хүн буюу дээд сургуулиудын тухай хуулийн 9) зүйлийн дагуу дээд боловсрол олсон буюу

р) БНЧех Улсын нутаг дэвсгэрт удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэйгээр байж гэр бүл хамтран суух зорилготой, энэ нь хэрвээ гадаад хүнтэй хамтран суух байвал, тэр хүн нь Европын холбооны гадаад харьяат байгаад удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй буюу Европын Холбооны бусад гишүүн улсын нутаг дэвсгэрт Европын Холбооны гадаад иргэн байгаад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд БНЧех Улсад оршин суух үед ажил эрхлэх зөвшөөрлийг үндэслэж хамгийн бага нь 12 сарын туршид ажиллаж байгаа хүн болно.

Хэрэв заалт a)-аас заалт e) хүртлэх ба j) -ээс р) хүртлэх зүйлүүдийн дагуу гадаадын иргэнийг ажиллуулж байвал, аж ахуйн нэгж буюу хувь хүн нь, түүнд эдгээр хүмүүсийг ажил эрхлэх гэрээний дагуу ажиллуулагчаас нь илгээсэн байхад, энэ байдлын тухай харъяа хөдөлмөрийн албанд хамгийн орой гадаад хүний ажил эхлэх өдөрт нь мэдээлэл өгөх ёстой. (мэдээллийн маягтыг эндээс татах).

Энэ хуудасны мэдээлэл бүрэн бүтэн байхыг хариуцаж байгаа хүн: Магистр Петра Боушкова, ажил эрхлэх албаныг биелүүлэх салбар. Асуултыг хариуцах утас: утас 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie