Шинэ мэдээ » Гадаад иргэдийн оршин суух тухай хуулийн шинэчлэлт

Гадаад иргэдийн оршин суух тухай хуулийн шинэчлэлт

2. Хулгана сарын 2011 | үзсэн хүний тоо: 4369

2011 оны 1-р сараас Чех Улс дахь гадаад иргэдийн оршин суух тухай шинэ хууль хэрэгжиж эхлэлээ.Хуулийн талаарх ерөнхий. тоймыг найман төрлийн гадаад хэлээр Дотоод Хэргийн яамны сайтaaс харж болно. Удахгүй domavcr.cz сайт хуулийн дэлгэрэнгүйг хэсэгчлэн орчуулж хүргэнэ.


БНЧУ-ын нутагт нэвтрэх, оршин суух нөхцлүүдийг заасан хууль

эрхийн удирдлага нь цаашид ч гэсэн БНЧУ-ын нутагт гадаадын
иргэн оршин суух тухай хууль хэвээр байх болно (БНЧУ-ын нутагт
гадаадын иргэн оршин суух тухай 326/1999 Sb., хууль, сүүлд орсон
зарим өөрчлөлтүүд).
 
Сүүлчийн шинэчлэлтэнд хэд хэдэн өөрчлөлт орсон, чухал
өөрчлөлтүүд гэвэл дараахь:
оршин суух зөвшөөрлийн үнэмлэх шинэчлэгдэнэ
2011.5.1-ээс гуравдагч орны иргэдэд (Европын холбооны орны иргэний
гэр бүлийн гишүүнд хамаарахгүй) биометрическый өгөгдлүүд (жнь:
хурууны хээ, нүдний өнгө гэх мэт) агуулсан оршин суух зөвшөөрлийн
үнэмлэх олгоно. Үүнтэй холбогдуулж дотоод хэргийн яамны харъяа
салбар газруудад өөрийн биеэр очиж эдгээр өгөгдлүүдийг авхуулна
(нүүрний зураг, хурууны хээ) Хэрэв та, БНЧУ-ын нутагт байгаа
бөгөөд энд оршин суух зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол таныг
дотоод хэргийн яамнаас энэ зорилгоор дуудна. Дараа нь үнэмлэхээ
өөрийн биеэр ирж авахыг танд мэдэгдэнэ.
Хэрэв удаан хугацааны оршин суух эрхийн үнэмлэхээ ирж авахгүй
бол энэ үйл ажиллагааг зогсооно. Хэрэв байнгийн оршин суух
зөвшөөрлийн үнэмлэхээ ирж авахгүй бол танд 10 000 хүртэлх чех
кроны торгууль ногдуулж болно.
Одоо эзэмшиж буй үнэмлэх тань хугацаагаа дуустал хүчинтэй, дараа
нь биометрическый өгөгдлүүдтэй үнэмлэхээр солино. 
өргөдөл өгөхөд өөрчлөлт орсон шинэ нөхцлүүд
Оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг (удаан хугацааны
болон байнгийн оршин суух) дотоод хэргийн яамны харъяа салбар
газар өөрийн биеэр ирж өгөх үүрэгтэй.
Байраар хангах тухай баримт бүрдүүлэхэд тавих шинэ шаардлага
Оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлдөө байрны бичиг
хавсаргах шаардлагатай бол дараахь баримтуудаас бүрдүүлэх:  
• та, тэр байр байшингийн эзэн гэдгээ батлах баримт
• тэр байр байшинд байх эрхтэй гэдгээ батлах 
• таныг тэр байр байшинд амьдрахыг зөвшөөрсөн баримт, байр
байшингийн эзний нотратаар батлуулсан гарын үсэгтэй байх
шаардлагатай
Өөр баримтыг байраар хангах тухай баримт гэж үзэхгүй.
Амьдрах байраар хангасан байр нь хүн амьдрахад зориулагдсан байр
сав, обьектонд байрлана. 
хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөлд
олгоход орсон өөрчлөлтүүд
 
Хэрэв та оршин суух зөвшөөрлийн зорилгоо хувиараа хөдөлмөр
эрхлэх зорилгоор өөрчлөхийг хүсч байвал та БНЧУ-д дор хаяж 2 жил
амьдарсан байх ёстой. Энэ нөхцөл нь, дангаар хувиараа хөдөлмөр
эрхлэх тухай бодож буй хүн болон худалдааны компани буюу
хошоололын гишүүний хувьд хувиараа хөдөлмөр эрхлэх тухай бодож
буй хүнд хамааралтай.
Хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох ба
сунгуулахыг хүссэн өргөдөлдөө хавсаргах шинэ зүйлс:
• Таны сарын орлого, амьдралын доод хэрэгцээний мөнгө байрны
зардал хоёрын нийлбэрээс бага бус гэдгийг баталсан баримт;
• зохих бүртгэл жагсаалтанд бүртгүүлсэн тухай баримт (жнь:
лицензийн/бизнесийн бүртгэл);
• хэрэв та дангаараа хувиар хөдөлмөр эрхлэгч бол: татвар
ба нийгмийн даатгалд таныг өргүй тухай батлах зохих
байгууллагуудын тодорхойлолт;
• хэрэв та худалдааны компани буюу хошоололын гишүүний
хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол: энэ худалдааны компани/
хоршоолол тань татвар ба нийгмийн даатгалд өргүй тухай батлах
тодорхойлолт;
• шаардвал, орлогын татварын хэмжээг бодох дүн.
 
эрүүл мэндийн жуулчны даатгалын баримтанд тавих шинэ
шаардлагууд
90 хоногоос дээш хугацаанд гадаад орон руу зорчих өргөдөл өгсөн
тохиолдолд эрүүл мэндийн жуулчны даатгал хийлгэсэн баримт
үзүүлэхийг шаардана, энэ нь гэнэтийн ба хойшлуулж болшгүй 
эмчилгээ үзлэгийн төлбөрт зориулагдана.. Даатгалын хүрээний
хэмжээ нь дор хаяж 60 000 Евро байх ёстой. Эрүүл мэндийн
жуулчны даатгал хийлгэсэн баримтын хамт даатгалын гэрээ түүний
ерөнхий нөхцлүүдийг чех хэл рүү албан ёсны орчуулга хийлгэж
баталгаажуулсан байна. Шаардсан тохиолдолд, чехийн газар нутаг
дээр байх хугацааны турш эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тухай
баримтаа шалгуулж үзүүлнэ.
 
Чехийн газар нутаг дээр ирсэн хойноо удаан хугацааны виз сунгуулах
буюу удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд
өргөдөлдөө эрүүл мэндийн жуулчны даатгал хийлгэсэн баримтаа
хавсаргана. Энэ даатгалыг зөвхөн БНЧУ-ын нутагт үйл ажиллагаа
явуулах эрх бүхий даатгалын газар эрүүл мэндийн иж бүрэн 
үйлчилгээний хүрээнд хийлгэсэн байна.
аНхаар:
Эдгээр мэдээлэл нь ерөнхий чиглэл бүхий – хуулийн нарийн
заалтуудыг www.mvcr.cz/cizinci

Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie