Шинэ мэдээ » Гадаадын иргэн ажиллахад зөвшөөрөл олгох онцгой тохиолдлууд

Гадаадын иргэн ажиллахад зөвшөөрөл олгох онцгой тохиолдлууд

20. Тахиа сарын 2010 | үзсэн хүний тоо: 4082

Гадаадын иргэн ажиллахад зөвшөөрөл олгох онцгой тохиолдлууд

 

Хөдөлмөрийн зах дээрх байдлыг харгалзан ажил эрхлэх зөвшөөрөл олгох тухай

Хөдөлмөрийн зах дээрх байдлыг харгалзан гадаадын хүнд ажил эрхлэх зөвшөөрөл өгнө, хэрвээ тэр нь хуалийн жилд зургаан сар хугацаатайгаар улирлын чанартай ажил хийх болвол, тэгээд тус бүрийн ажлуудын хооронд нь хамгийн багаар зургаан сар өнгөрсөн байх ёстой.

Хөдөлмөрийн зах дээрх байдлыг үл харгалзан ажил эрхлэх зөвшөөрөл олгох тухай

Хөдөлмөрийн зах дээрх байдлыг үл харгалзан доорхи гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгоно

  • ажил мэргэжлийн буюу сонгосон тодорхой ажил дээр ур чадвараа сайжруулах (мэргэжил дээшлүүлэх) зорилгоор хязгаарлагдсан хугацаатай ажиллаж байгаа, гэвч хамгийн ихээр нэг жилээс илүүгүй. Энэ хугацаа нь сунгагдаж болно, тэгэхдээ хамгийн ихээр Чех улсад хүчинтэй байгаа хууль тогтоомжуудын дагуу тухайн мэргэжлийг эзэмшихэд шаардагдах хугацаагаар;
  • Чех улс оролцдог сургуулиуд хоорондын буюу залуучуудад зориулагдсан программын хүрээн дэх солилцоонд оролцож, тохиолдлын ба хугацаагаар хязгаарлагдсан ажил эрхлэгч 26 хүртэлх насны хүмүүст;
  • Чех улсад бүртгэлтэй сүм эсвэл Чех улсад бүртгэлтэй шашны нийгэмлэгийн тэргүүн;
  • түүний тухай олон улсын гэрээний тогтоолд заагдсан бөгөөд Парламент нь энэ гэрээг батлах тухай зөвшөөрөл өгсөн учраас Чех улс нь энэ гэрээг дагаж мөрдөх ёстой;
  • оршин суух хуулийн дагуу түүнд тэвчин болзолт байлгах зорилгоор виз олгогдсон  эсвэл түүнд мөн тус зорилгоор удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгогдсон, эсвэл;
  • орогнох эрх хүсэх хуулийн дагуу дүрвэгсдийн статус олгуулах өргөдөл гаргагч байвал буюу түүнд тэвчин болзолт байлгах зорилгоор 90 хоногоос дээш оршин суух виз олгогдсон, гэвч хамгийн эрт нь дүрвэгсдийн статус олгуулах өргөдөл гаргасан өдрөөс хойш 12 сарын хугацаа өнгөрсний дараа;
  • Чех улсын нутаг дэвсгэрт албан тушаалд сонгогдсон эсвэл томилогдсоны үндсэн дээр ажил эрхлэх; ийм тохиолдолд ажиллуулагч нь сонгуулиар эсвэл томилолтоор ажлын орон тоонд ажиллах тухай бичгээр баталж хавсаргана;
Гадаадын иргэдийг ажиллуулах онцлог шинж чанартай тохиолдлууд

Ердийн үүрэг даалгавар биелүүлэх

 

Аж ахуйн нэгжийн үйл  ажиллагаа явуулж, даалгавар зорилтыг биелүүлэх нь ажил эрхэлсэн гэж тооцогдоно, ажил эрхлэх зөвшөөрөл нь хүчинтэй байх ёстой, ийм ажлыг хангасан тал нь хамтрагч, статустай байгууллага, статустай байгууллагын гишүүн эсвэл худалдааны статустай байгууллагын гишүүн, нэгдлийн гишүүн буюу нэгдлийн статустай байгууллагийн гишүүн нь ажил эрхлэж үүргээ биелүүлнэ.

Пүүс эсвэл нэгдэл нь юуны түрүүнд сул ажлын байрыг мэдэгдэх ёстой. Хэрэв энэ сул орон тоо өөрөөр эзлэж болохгүй байвал хөдөлмөрийн алба нь гадаадын иргэний шаардлагаар ажиллуулах зөвшөөрөл олгоно. Ажиллуулах зөвшөөрөл олгох өргөдлөө хамтрагч буюу пүүсийн гишүүн нь тусгай маягтанд ирүүлнэ (өргөдлийн загвар эндээс татах). Худалдааны пүүс эсвэл нэгдэл нь хөдөлмөрийн албанд хийх ажлын тухай тодорхойлолтыг нэг зэрэгцээгээр мэдүүлнэ, энэ ажлыг хамтрагч эсвэл нэгдлийн гишүүн нь хангах болно (маягтын загвар татах). Ажил эрхлэх зөвшөөрөл нь олгохдоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас гарсан үүрэг даалгаврыг биелүүлэхийг харгалзаж олгогдоно, пүүсийг буюу нэгдлийг удирдах ажилтай холбоотой үйл ажиллагаа нь энд хамаарахгүй.

Аж ахуйн нэгж болон хувь этгээдийн ажиллагаанаас гарсан үүрэг даалгавар нь үйлдвэрлэл эсвэл үйлчилгээ ба ижил ажилтай шууд холбоотой байдаг, энэ ажлыг аж ахуйн нэгж эсвэл хувь этгээд нь энэ ажиллагаанд зориулсан байранд эсвэл тэдний ажиллагаа явуулдаг газарт, өөрийн нэрээр ба өөрийн хариуцлагатайгаар хийдэг.

Энэ хуудасны мэдээлэл бүрэн бүтэн байхыг хариуцаж байгаа хүн: Магистр Петра Боушкова, ажил эрхлэх албаныг биелүүлэх салбар. Асуултыг хариуцах утас: утас 844 844 803, kontaktni.centrum@mpsv.cz

 

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie