Шинэ мэдээ » ИОМ Праха байгууллага гадаад иргэдэд мэдээлэл, зөвөлгөө хүргэх үйлчилгээ үзүүлж байна.
ИОМ Праха байгууллага гадаад иргэдэд мэдээлэл, зөвөлгөө хүргэх үйлчилгээ үзүүлж байна.
1. Хулгана сарын 2011 | үзсэн хүний тоо: 1542
ИОМ Праха Нээлттэй нийгэм сангийн Прага дах салбарын дэмжлэгтэй ЧУ дах Укрианы инициатив-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаад иргэдэд зориулан мэдээлэл, зөвөлгөө хүргэх үйлчилгээ явуулж эхлэлээ.
www.domavcr.cz сайт дээр чех, орос,укриан,англи,монгол, (удахгүй вьетнам) хэлээр гадаад иргэдийн ЧУ дах амьдрал, дасан зохицолын асуудлийг шийдвэрлэхэд туслах зорилгоор хэрэгцээт мэдээллүүдийг хүргэж байна.
Хэрвээ та сайт дах ямар нэгэн мэдээлэлтэй санал нийлэхгүй энэ тухай танд асуулт, тодрууллага гарвал өөрийн асуулт,санал бодлыг бидэнд info@domavcr.cz хаягаар явуулаарай.(орос, укриан, монгол, вьетнам хэлүүдээр бичиж болно)
Та өөрийн тодорхой асуултыг тухайн өгүүлэл, мэдээллийн доор байрлах хэлэлцүүлэгийн хүснэгтэнд бидэнд бичиж болно.
Шаардлагатай тохиолдолд утсаар (чех,орос,укриан,англи,монгол-удахгүй вьэтнам хэлээр) мэдээлэл авах боломжтой.
Ажлын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд дараах утсуудаар зөвөлгөө авах болнo.
ИOM Праха (чех, англи хэлээр) 731 657 401
Укрианы инициатив Праха (укриан,орос, чех, англи хэлээр) 777 212 237
Укрианы инициатив Klatovy,
Эдгээр утсуудаар дамжуулан бусад хотуудад зөвөлгөө авах цагийг захиалах боломжтой жишээ нь: Прага, Клатов (Чехийн хойд хэсэг) болон Хомутов, (Чехийн баруун хэсэг).
ИОМ Праха байгууллага дээр монгол хэлээр- даваа гариг бүр 10.00-16.00 цагийн хооронд эсвэл ажлын өдрүүдэд дараах утсаар зөвөлгөө өгнө 775 895 710
Дээрх цагийн хуваарийн дагуу ИОМ Праха салбарт урьдчилан цаг авахгүйгээр хэдийд ч ирж болно хаяг:Čechova 23, Praha 7.
Зөвөлгөө өгөх үйлчилгээ дараах хүрээг хамарна:
1.Оршин суух зөвшөөрөл, aжил эрхлэлт, амьдрал зэрэгтэй холбоотой хууль дүрмийн өөрчлөлт (гадаад иргэдийн тухай шинэ хуулийн дагуу)
2. Ажил эрхлэлт- ажил хайх, ажлын байраа солих, ажил олгогчтой холбоотой гарсан асуудал г.м
3. Оршин суух зөвшөөрөл- түүнтэй холбоотой нөхцөлүүд, оршин суух зөвшөөрлийн зорилгоо хэрхэн өөрчлөх, оршин суух зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой тохиолдох асуудлуудыг шийдвэрлэх
4.Бичиг баримт -(паспорт,оршин суух зөвшөөрлийн үнэмлэх)-бичиг баримтний хугацаа, хаяж гээгдүүлэх г.м
5. Хувиараа хөдөлмөр эрхлэх- түүнтэй холбоотой зөвшөөрөл, нөхцөлүүд
6. Боловсрол,нострификаци - суурь, дунд ба мэргэжлийн дээд сургуулийн боловсролын үнэмлэхийг хүчинтэйд тооцох үүнтэй холбоотой асуудалд туслах
7. Хүнд нөхцөлд орсон үeд туслах (түр хорогдох байр, ойр зуурын хэрглээний зүйлээр туслах )
Шаардлагатай тохиолдолд албан байгууллага, ажил олгогчтой харилцах үед нийгмийн ажилтан тантай хамт явж болно
Бүх зөвөлгөө өгөх үйлчилгээ нь үнэ төлбөргүй (Open Society Fund - нээлттэй нийгэм сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд багтсан)
Хэлэлцүүлэх шинэ сэдэв
- Гадаад иргэний ажил эрхлэлтийн тухай хууль
Vstup do diskuse (0) »
















